222 жилийн түүхтэй АНУ-ын DuPont химийн компани гурван компани болон хуваагдана
2024, 5 сарын 24. 3:040

222 жилийн түүхтэй Америкийн үндэстэн дамнасан химийн компани DuPont гурван компанид хуваагдах төлөвтэй байна.

Wall Street Journal, CNN зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр, DuPont компани хөрөнгийн биржид бүртгэлтэй гурван компани болон хуваагдах төлөвлөгөөтэй байгаагаа зарлаж, дараагийн 18-24 сарын хугацаанд уг ажлыг дуусгавар болгон хэмээн мэдэгджээ. Гэхдээ тус компанийн захирлуудын зөвлөлөөс эцсийн зөвшөөрлийг авах шаардлагатай аж.

Компанийн зүгээс мэдээлснээр электроникийн салбар болон усны салбарын бизнес нь бие даасан шинэ компани болох ба одоохондоо нэр нь тодорхой болоогүй байгааг онцлов. Электроникийн салбар нь хагас дамжуулагчийн технологи, дэвшилтэт электрон бүтээгдэхүүнд анхаарлаа төвлөрүүлэх бол усны бизнес нь усны цогц шийдэл нийлүүлэгч болж дахин “мэндлэх” гэнэ. Харин бусад салбаруудын хувьд DuPont-ийн нэг хэсэг хэвээр үлдэх аж.

Түүнчлэн ирэх сарын 1-нээс эхлэн DuPont-ийн Санхүү эрхэлсэн захирал Рори Кох гүйцэтгэх захирлын албан тушаалд дэвшин компанийг удирдахаар болсон талаар мэдэгдсэн байна. Харин одоогийн гүйцэтгэх захирал Эдвард Брин ТУЗ-ийн даргын албан тушаалдаа үлдэхээр болж буй аж. Тэрчлэн DuPont-ийн хуваагдал тодорхой болж шийдэгдмэгц Кох аль нэг компанийн гүйцэтгэх захирлаар томилогдоно хэмээн компани мэдэгдэлдээ дурджээ.

Сүүлийн жилүүдэд General Electric (GE), Kellogg, Johnson & Johnson (J&J) зэрэг аварга компаниуд ар араасаа бизнесээ салбар салбараар нь хувааж байгаа энэ үед DuPont ч үүнтэй ижил шийдвэрийг гаргаж байгаа нь шинжээчдийн анхаарлыг ихээхэн татсан байна. Эдгээр томоохон компаниудын гүйцэтгэх захирлууд болон захирлуудын зөвлөл зохион байгуулалтын уян хатан байдлыг илүүд үзэх болсон нь үүнээс харагдаж байна.

"Гурван компани болон хуваагдах нь бидэнд илүү уян хатан байдлыг бий болгож, хувьцаа эзэмшигчид болон үйлчлүүлэгч, харилцагчдад нэмэлт үнэ цэнийг бий болгохоос гадна ажилчдад шинэ боломжыг нээж өгнө” хэмээн гүйцэтгэх кахирал ноён Брин мэдэгдэв. Тэрээр үргэлжлүүлэн “Илүү жижгэрч хөрвөх чадвартай болсон компаниуд цаашид багцаа бэхжүүлж, M&A хэлцэл зэрэг өсөлтийн стратегиа хэрэгжүүлэхэд энэхүү уян хатан байдал нь сайнаар нөлөөлөх нь дамжиггүй” хэмээн нэмж өгүүлсэн байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35