#GahaigAvarya нийгмийн кампанит ажлыг дэмжин өргөст хэмхийг өөрийн хүссэн үнээр аваарай
8 сарын 28. 15:170

Гахай гэж юу вэ?

Гахай гэдэг нь ногоочдын дунд өргөн тархсан хэллэг бөгөөд даршлах зориулалттай тарьсан авч бие нь хэт томорч, шилэн савлагаанд багтахгүй болсон төрлийг хэлдэг. Үүнээс гадна хэт томорч, боловсорсон өргөст хэмх нь технологи алдагдуулдаг ба даршлах үед хагарч, бутардаг тул үндэсний үйлдвэрлэгч нарын стандартад нийцдэггүй байна. Өөрөөр хэлбэл анх ургасан зорилгодоо хүрч чадаагүй өргөст хэмх гэсэн үг юм.

Гахайд юу тохиолдоод байна вэ?

Энэ жилийн цаг агаарын нөхцөл байдлын /хур ихтэй жил/ улмаас өргөст хэмхийг хурааж амжихаас өмнө бие нь хурдан өсөж гахай болсон бөгөөд одоогийн байдлаар шинэлэг, шүүслэг 1 сая кг гахай ногоон талбай дээр авах эзэнгүй, хаягдахад бэлэн байгаа юм. Энэхүү асуудлыг шуурхай шийдэхгүй бол ногоочид эдийн засгийн хохирол амсаж, эх орны хөрсөнд тариалсан өргөст хэмх хэнд ч хэрэггүй болж хаягдах асуудал бий болоод байна.

Гахайг хэрхэн аврах вэ?

Энэхүү асуудлыг шийдэх зорилгоор ВИДАН брэнд #GahaigAvray сайн дурын аяныг эхлүүллээ. Виданыхан Дархан-Уул аймгийн Орхон суманд буй ногоочдын гахайнуудыг өөрийн унаагаар тээвэрлэн Улаанбаатар хотод авчирч, худалдагчгүй явуулын мухлаг ажиллуулж буй бөгөөд энэ нь ногоочныг эцсийн хэрэглэгчтэй гүүрлэх шуурхай арга гэж үзэж байна. Гахайг аврах ажиллагаа нь 8-р сарын 25-нд Содон хорооллоос эхэлсэн бөгөөд 1200кг гахай эхний өдрөө аврагдаж ногоочны маань дансанд 348,300₮ цуглаад байна. Дараагийн цэгүүдээ хотын аль болох хөл хөдөлгөөн ихтэй хэсгүүдэд байршуулаад явах аж. Үүнээс гадна гадаа талбайгаа ашиглуулж гахайг аврах цэгийг тогтмол байршуулж чадах байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй буйгаа тэд илэрхийлсэн байна.

Энэхүү явуулын цэг нь худалдагчгүй бөгөөд иргэд ӨӨРСДӨӨ авсан гахайгаа үнэлээд, явуулын цэг дээрх мэдээллийн самбар дээр бичсэн тухайн ногоочны данс руу төлбөрөө шууд өөрсдөө үнэлээд шилжүүлэх юм. Хүмүүстээ төлбөрөө аль болох дансаар шууд ногоочин руу шилжүүлэхийг уриалж байгаа бөгөөд бэлнээр төлөхгүй байхыг хүсэж байна. Учир нь зохион байгуулагчид тэр мөнгөө өөрийн данс руу хийж, эргүүлээд ногоочин руу шилжүүлэх ажил гарч байгаа юм.

Хэрэглэгчдийг өөрийн уутаа авчраад хүссэн хэмжээгээрээ гахайнуудыг авахыг уриалж буй бөгөөд энэ нь Видан брэндийн эх дэлхийгээ бодон гаргасан анхны зорилготой уялдуулж буй юм. Ингэснээр хэрэггүй хог хаягдал үүсэхээс сэргийлж байна гэж харж байна.

Уриалга

Гахайг аврах цэг нь явуулын мухлаг тул тухайн мөчид хаана байршиж буй талаарх мэдээллийг зохион байгуулагчийн 99906042 дугаараас лавлах эсхүл VIDAN facebook хуудаснаас авах боломжтой. Энэхүү хуудас дээр явцын талаар тогтмол тайлагнаж байгаа бөгөөд #GahaigAvray хэмээн бичиж сошиал хуудаснуудаар бусдыгаа уриалахыг мөн явуулын цэг дээр ирж өргөст хэмх авахыг уриалж байна. Энэхүү ажиллагааны үр дүнд 1 сая кг гахай хэрэгтэй хүмүүстээ хүрч чадвал аяны зорилго биелэх юм.

 

Эх сурвалж: Дөрвөн-Өлзий ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38