2024/05/22: Тойм мэдээ
5 сарын 24. 11:360

АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ирэх 11-р сард зохион байгуулагдах ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж, амралт аяллын улирал эхэлж буй энэ үед шатахууны үнийг хянах зорилгоор газрын тосны стратегийн нөөцөөсөө зах зээлд нийлүүлэхээр шийджээ.

17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна

CNN агентлагийн орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдээлснээр, өдгөө 18 настай Чикаго хотод төрж өссөн Дороти Жан Тиллман II Аризона мужийн их сургуулийн зан үйлийн эрүүл мэндийн докторын хөтөлбөрийг өнгөрөгч 6-ны өдөр төгссөн талаар онцолжээ. Тэрээр өнгөрөгч арванхоёрдугаар сард диссертацаа амжилттай хамгаалж, АНУ-ын хамгийн залуу докторын зэрэг цолтон болсон байна.

Цаг хугацаа болон зардал хэмнэж буй “AI” технологи

Хөдөлмөрийн зах зээлд ур чадвартай боловсон хүчний төлөөх өрсөлдөөн улам бүр ширүүсэж байгаа энэ үед “AI” технологийг хүний нөөцийн мэргэжилтнүүд хэрэглэж эхлэлээ.

ОХУ дахин нэг пуужингийн мэргэжилтнээ Хятадад урвасан хэмээн хорилоо

Буурал толгойтой, 77 настай Маслов Санкт Петербургийн шүүхийн танхим дахь шилэн хоргонд ялын тогтоолоо тайван сонсож дуусаад, өөрийгөө гэм буруугүй гэж дахин нэг хэлээд хорих анги руу хөдөлжээ.

Европ үлгэр жишээ болохуйц хиймэл оюуны тухай хууль баталлаа

Европын холбооны орнууд арван хоёрдугаар сард байгуулсан хэлэлцээрээ өчигдөр(тавдугаар сарын 21) баталснаар хиймэл оюунтай холбоотой журмууд дараа сараас хүчин төгөлдөржиж, өдөр тутмын амьдрал болон бизнесийн салбарт өргөн нэвтэрч буй технологийн хэрэглээнд үлгэр жишээ үзүүлэхээр болжээ.

Ирэх сард шинэ бүтээлээ толилуулах Pixar студи нийт ажилчдынхаа 14 хувийг цомхотгоно

Bloomberg болон Reuters агентлагуудын орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, мөн өдөр Pixar компани 175 орчим ажилтандаа цомхотгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн болохыг онцолжээ.

OpenAI компанийн ChatGPT 4.0 системийн шинэ дуу хоолой жүжигчин Скарлетт Йоханссоны эгдүүцлийг төрүүлжээ

Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт OpenAI компани ChatGPT 4.0 системийнхээ шинэ дуу хоолойнуудыг танилцуулахад дуу хоолойнууд бүгд өөрийн гэсэн нэртэй байсан бөгөөд тэднийг Breeze, Cove, Ember, Juniper болон Sky хэмээн танилцуулжээ. Гэвч тэдгээрийн дундаас Sky-ийн дуу хоолой жүжигчин Скарлетт Йоханссоны дуу хоолойтой хэтэрхий адилхан байсан нь жүжигчин бүсгүйн эгдүүцлийг төрүүлсэн байна.

Цахим орчинд “од болсон” Ким Жон Уны магтаал дууг БНСУ хоригложээ

Хятад гаралтай Тикток цахим платформд энэ оны дөрөвдүгээр сард байршсан “Найрсаг эцэг” нэртэй тус дууны хэсгийг Сөүл суртал ухуулга хэмээн үзэж байгаа гэнэ. Тус дууны үгэнд “Манай агуу удирдагч Ким Жон Уныг магтан дуулцгаая. Манай найрсаг эцэг Ким Жон Уныг бишрэн шүтэцгээе. Найрсаг эцэг Ким Жон Уныгаа бид сэтгэл зүрхээрээ хайрлан итгэнэм” гэдэг аж.

Реппер Sean “Diddy” Combs-т холбогдох хэрэг нэгээр нэмэгджээ

Реппер Шон Дидди Комбст холбогдох хэрэг нэгээр нэмэгджээ. Хохирогч бүсгүйн мэдүүлснээр реппер эр түүнийг 22 настай байхад нь гэртээ аваачин мансууруулаад өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг тулгасан гэсэн байна.

2 хоногтой нярайг уруул дээр нь үнэрлэснээс болж тархины саажилттай болжээ

Одоогоос найман жилийн өмнө Брийлин энэ хорвоод мэндлэхдээ эрүүл саруул, энх мэнд байсан ч хоёрхон хоногийн дотор түүний болоод түүний гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэсэн байна. Тодруулбал, охиныг хоёрхон хоногтой нярай байхад нэг хүн уруул дээр нь үнэрлэснээс болж охин тархины саажилттай болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНСУ: “Ажума авахгүй, ганган хүүхнүүдийг л авна” гэсэн хаягтай фитнесс адлуулж байна
2024-6-14 13:02
Нохдыг нь барьж идсэн матрыг нутгийнхан агнаж иджээ
2024-6-14 12:31
Сарны станцыг БНХАУ-тай хамтран байгуулах хэлэлцээрийг Путин баталлаа
2024-6-14 12:11
Пап Францис стэнд ап комэди шоу зохион байгуулна
2024-6-14 11:32
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ
02024-6-14 9:34
Л.Месси Парисын Олимпод оролцохгүй
02024-6-14 9:30
“Жеймс Бонд”-ын продюсерүүд Оскарын хүндэт шагнал хүртэнэ
02024-6-14 9:27
Хятадын хэрэглээний үнийн индекс дөрвөн сар дараалан өсжээ
02024-6-14 8:49
Аргентины Сенат Милейгийн шинэчлэлийг дэмжжээ
02024-6-14 8:44
Мексикт нуур ширгэсний улмаас олон мянган загас үхжээ
02024-6-14 8:36