АНУ-ын орон сууцны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч өсжээ
5 сарын 29. 12:580

 

Зээлийн хүү өндөр байгаагийн улмаас орон сууцны борлуулалт буурахын хэрээр АНУ-ын орон сууцны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Түүнчлэн байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж буйтай холбоотойгоор орон сууцны даатгалын хураамж урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн нь үнэ өсөхөд нөлөөлж байна.

Standard & Poor's (S&P) Dow Jones индексийн 28-ны өдөр зарласнаар, АНУ-ын “Core Logic Case-Siller” буюу орон сууцны үнийн индекс өнгөрөгч 3-р сард өмнөх сарынхаас 0.3 хувиар (улирлын өөрчлөлтийг зассаны дараа) өсөж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү индексийг АНУ-ын 20 том хотын орон сууцны дундаж үнийг харьцуулах замаар тооцдог аж.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өсөлтийн хурд нь Калифорниа мужийн Сан Диего хотод 11.1 хувь буюу хамгийн өндөр байсан бол Нью-Йорк (9.2%), Кливленд (8.8%), Лос Анжелес (8.8%) хотууд удаалсан байна. Үл хөдлөх хөрөнгийн нийлүүлэлт буурсан нь орон сууцны үнэ өсөхөд томоохон нөлөөг үзүүлжээ. S&P Dow Jones индексийн тэргүүн Брайан Люк хэлэхдээ "20 том хотын орон сууцны зах зээл дөрвөн сар дараалан өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн нь орон сууцны салбар өргөн цар хүрээтэйгээр тогтвортой өсөж буйг харуулж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Зөвхөн орон сууцны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэнгүй. Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэхийн хэрээр орон сууцны даатгалын хураамж ч өссөөр байна. Wall Street Journal сонины мэдээлснээр, Хойд Каролинагийн даатгалын компаниуд саяхан далайн эрэг орчмын орон сууцны даатгалын хураамжийг хоёр дахин, мужийн дундаж даатгалын хураамжийг 42 хувиар нэмэгдүүлэхийг мужийн эрх баригчдаас хүссэн талаар онцлон тэмдэглэв. Атлантын далайтай хиллэдэг Хойд Каролина муж жил бүр хар салхины улмаас их хэмжээний хохирол амсдаг билээ.

Өнгөрсөн жил Техас муж орон нутгийн даатгалын компаниудын хүсэлтээр орон сууцны даатгалын хураамжийг 26 хувиар нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн юм. Даатгалын хураамжийн өсөлт тодорхой стандартаас хэтэрсэн тохиолдолд АНУ-ын мужууд үүнийг батлах эсэхээ шийдэхийн тулд олон нийтийн сонсгол зохион байгуулдаг журамтай.

Даатгалын хураамж 2022 оны сүүл үеэс эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. Жил ирэх тусам байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаагийн улмаас ашиг орлого нь буурч байгаа давхар даатгалын компаниуд даатгалын хураамжийг бууруулж, төлбөрийн стандартыг чангатгасан билээ.

S&P Global Market Intelligence-ийн мэдээлснээр өнгөрсөн онд АНУ-ын орон сууцны даатгалын салбар нэг доллар тутамд 11 центийн алдагдал хүлээсэн хэмээн тооцоолов. Нөгөөтэйгүүр давхар даатгалын салбар 19.3 хувийн өгөөжтэй буюу анх удаа өсөлттэй ажилласан байна.

Орон сууцны даатгалын хураамжийг АНУ-ын инфляцын "далд хувьсагч" гэж нэрлэдэг. Учир нь орон сууц түрээслэгчдийн төлсөн даатгалын хураамжийг хэрэглээний үнийн индексийн (ХҮИ) статистик мэдээнд тусгадаг ч орон сууц өмчлөгчдийн төлсөн даатгалын хураамжийг тооцдоггүй. Хэрэв орон сууцны даатгалын хураамжийн өсөлтийг өнгөрсөн оны ХҮИ-ийн өсөлтөд (3.4%) тусгасан бол 0.8 пунктээр илүү өсөх байсан хэмээн Bloomberg News агентлаг дүгнэжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18