“Рейнметалл” компани “Боруссиа Дортмунд”-ыг ивээн тэтгэнэ
5 сарын 30. 12:110

Хөл бөмбөгийн “Боруссиа Дортмунд” клуб Германы зэвсэг үйлдвэрлэгч “Рейнметалл” компанитай гурван жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Европын тав дахь том зэвсэг үйлдвэрлэгч, Дюссельдорф хотод төвтэй тус компани нь Бундеслигийн клубтэй жилд 7-9 сая еврогийн өртөгтэй гэрээ байгуулсан байна.

Ингэснээр Аваргуудын лигийн финалын бямба гаргийн бэлтгэлээс эхлээд “Рейнметалл”-ын логог “Боруссиа”-гийн 83 мянган хүний ​​суудалтай “Вестфаленстадион” цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн талбай болон бусад маркетингийн үйл ажиллагааны үеэр сурталчилгааны самбарууд дээр байрлуулах ажээ. Гэхдээ тоглогчдын өмсгөл дээр байрлуулахгүй.

“Аюулгүй байдал, батлан ​​​​хамгаалахын салбар нь манай ардчиллын анхдагч тулгуур баганууд учраас эдгээр баганыг хэрхэн хамгаалж чадахыг харуулах зөв шийдвэр гаргалаа” гэж “Боруссиа”-гийн гүйцэтгэх захирал Ханс-Йоахим Ватцке клубийн мэдэгдэлд дурджээ.

“Рейнметалл”-ын ТУЗ-ийн дарга Армин Паппергерын хувьд, тус компани болон “Боруссиа Дортмунд” клуб нь “амбиц, хандлага, өв уламжлалаараа маш сайн таарч тохирч байгааг” онцолсон байна.

“Рейнметалл” нь зэвсгийн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч гэдэг нь “Боруссиа Дортмунд”-ын гишүүд болон шүтэн бишрэгчдийн дунд маргаан дагуулж магадгүй байна. 2022 оны 11 дүгээр сард тус клуб ёс зүйн дүрмийг боловсруулан нийтэлсэн бөгөөд “арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл, еврейчүүдийг үзэн ядах үзэл, хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт үгүй нийгмийг байгуулах” үүрэг хүлээжээ.

Түүнчлэн орчин үеийн төдийгүй Дэлхийн II дайны үед Германы зэвсгийн экспортод “Рейнметалл” чухал үүрэг гүйцэтгэсэн тул зарим хүмүүсийн шүүмжлэлд өртөж магадгүй юм. Германы хөл бөмбөгийн “Kicker” сэтгүүлд мэдээлснээр, клуб гэрээ байгуулахаасаа өмнө Германы улс төр, эдийн засаг, иргэний нийгмийн зүтгэлтнүүд болон өөрийн шүтэн бишрэгчдийнхээ төлөөлөлтэй зөвлөлдсөн байна.

Германы Эдийн засгийн сайд, Дэд канцлер Роберт Хабек Берлинд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Рейнметалл” хөлбөмбөгийн клубийг ивээн тэтгэж байгаа нь үнэхээр ер бусын хэрэг, энэ үйл явдал нь өнөөгийн нөхцөл байдлыг илтгэн харуулж байна" гэжээ.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38