БНСУ умард хөрштэйгөө сэтгэлзүйн дайнд бэлдэж байна
6 сарын 4. 11:470

БНАСАУ сүүлийн үед Өмнөд Солонгосын идэвхтнүүдийн хил давуулан илгээж буй ухуулах хуудсуудад хариу болгон асар олон хог, ялгадас ачсан бөмбөлөг өмнө зүгт хөөргөж “зүггүйтсэн” билээ. Тэдний илгээсэн хог, ялгадас Өмнөд Солонгосын хаа сайгүй үнаж, зарим тохиолдолд иргэдэд багагүй хохирол учруулж байгаа юм. Иймд Ерөнхийлөгчийн тамгын газар хог, ялгадсан бөмбөгнөөс болж хохирсон иргэдийн хохирлыг яаралтай барагдуулах шуурхай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

 

 

Мөн умард хөршийнхөө эл зохисгүй өдөөн хатгалгад хариу болгож засгийн газар болон цэргийн удирдлагууд хилийн дагуу чанга яригчуудаа ажиллуулан сэтгэлзүйн дайралт эхлүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ удаад тэд суурин чанга яригч биш, хөдөлгөөнт чанга яригч ашиглах гэнэ.

Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр суурин чанга яригч ашиглая гэвэл дахин шинээр суулгах хэрэг гарах бөгөөд шинээр суулгахаар хүн илгээвэл умардын цэргүүд даруй анзаарч, зэвсэгт мөргөлдөөн үүсэх аюултай гэнэ.

Мөн түүнээс гадна хөдөлгөөнт чанга яригч гэдэг нь автомашинд суурилуулсан төхөөрөмж учир хэдийд ч хэнд ч мэдэгдэлгүйгээр гэнэтхэн ажиллуулж болох давуу талтай аж.

Өнөөдрийн/06.04/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан тогтоолоор Засгийн газар есдүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийн бүх заалтын үйлчлэлийг түдгэлзүүлж, Умард Солонгосын хил дээр чанга яригч ашиглахыг хориглохтой холбоотой хуулийн заалтуудаа цуцлав.

Тухайлбал есдүгээр сарын 19-ний хэлэлцээрийн дагуу хоёр Солонгос бие биеийнхээ эсрэг аливаа дайсагнасан үйлдэл хийхгүй гэж тохиролцсон байжээ.

 

Эх сурвалж: Yonhap

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24