Ж.Байден Мексикээс ирсэн хууль бус цагаачдын орогнол хүсэх эрхийг түр хязгаарлалаа
6 сарын 5. 11:540

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сүүлийн жилүүдэд огцом нэмэгдээд байгаа Мексикээс АНУ-ыг зорих цагаачдын тоог бууруулахад чиглэсэн зарлигт гарын үсэг зурснаа мэдэгджээ.

АНУ-ын хилийг хууль бусаар давсан хүмүүст орогнол хүсэхийг хориглох боловч энэхүү арга хэмжээ өмнөд хилийн "ачаалал багасах" хүртэл хэрэгжинэ гэж гэж Ерөнхийлөгч хэллээ.

Ж.Байдены засаг захиргаанаас мэдэгдэж байгаагаар, тогтоосон хязгаарлалт нь тус улсад хууль бусаар байгаа хүмүүсийг албадан гаргах цагаачлалын албаныхны ажлыг хөнгөвчлөнө. "Энэхүү арга хэмжээ Хууль зүйн яаманд хэргүүдийг илүү хурдан шийдвэрлэх боломжийг олгох бол Дотоодын аюулгүй байдлын яам АНУ-д байх хууль ёсны шалтгаангүй хүмүүсийг илүү түргэн шуурхай албадан гаргах боломжтой болно" гэж мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын засаг захиргаан дахь эх сурвалжийн мэдээлснээр, долоо хоногт өдөр бүр 2500 гаруй хүн хил дээр саатуулагдсан тохиолдолд уг арга хэмжээг авах ажээ. Харин саатуулагдсан хүний тоо 1500-гаас доошлох үед эдгээр арга хэмжээг цуцална. Одоо Мексиктэй залгаа АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн хүний дундаж тоо 3700 даваад байгаа гэж "Axios" цахим хуудсанд мэдээлжээ.

Цагаачлал бол 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгогчдын хөндөж буй гол асуудал тул Ардчилсан нам, Бүгд найрамдах намын аль аль нь энэ асуудлаар испани хэлт сонгогчдын итгэлийг алдахгүйгээр улс төрийн оноо авахыг хичээж байна.

Дээрх зарлигийг зарлахаас өмнө Трампын сонгуулийн штабаас Байдены зарлигийг "хилийн аюулгүй байдлын арга хэмжээ биш өршөөл" гэж нэрлэсэн мэдэгдэл гаргажээ. Энэ зарлиг хэрэгжихгүй, эсрэгээрээ цагаачдын урсгалыг нэмэгдүүлнэ гэж Д.Трамп өөрийн "Truth Social" нийгмийн сүлжээнд мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50