БНАСАУ-ын хакер монгол эмэгтэйн мэдээллийг ашиглан хууль бус наймаа хийжээ
9 сарын 9. 11:220

Осака мужийн цагдаа нарын мэдээлж байгаагаар Саппоро хотод оршин суудаг 85 настай эрэгтэй Умард Солонгос наймаачны захиалгаар япон үйлдвэрийн хувцас, барааг хууль бусаар хил давуулж гадаад худалдааны хуулийг зөрчсөн хэргээр баривчлагдсан байна.

Тухайлбал, тэрээр дотуур хувцас голдуу 400 мянган иений үнэ бүхий 200 ширхэг орчим хувцсыг 2019 оны арван хоёрдугаар сард Японы цахим худалдааны хуудаснаас захиалан авч, хятадаар дамжуулан Умард Солонгос руу илгээмжээр явуулсан аж.

Эх сурвалжийн мэдээлснээр дээрх үйлдэл 40-50 удаа давтагдаж, БНХАУ-ын Жилин мужийн иргэд хууль бусаар илгээсэн барааг хүлээн авч, цааш БНАСАУ-руу явуулах байдлаар оролцдог байсан гэнэ.

Цагдаагийн мэдээллээс үзвэл, дээрх наймааны санхүүг Умард Солонгосын IT ажилтан Японд амьдардаг монгол эмэгтэйг залилан программ хангамж сайжруулах ажилд хуурамч гэрээ байгуулан мэдээллийг нь олж аваад, түүний нэрээр олж, бас зарцуулсан байна.

Иймд цагдаа нар одоогийн байдлаар тухайн Умард Солонгосын IT ажилтан хэрхэн Японы оршин суугч нарын мэдээллийг олж, залилсан хэргийг шалгаж эхэлсэн аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38