Кремль анх удаа АНУ-ыг “дайсан” гэв
6 сарын 5. 15:460

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков өчигдөр/06.04/ сэтгүүлчдэд мэдээлэл өгч байхдаа АНУ-ыг “дайсан” хэмээн хэлжээ. Гэхдээ иймэрхүү шийдвэрийг зөвхөн Ерөнхийлөгч Владимир Путин л гаргах ёстой учир үнэхээр ОХУ-ын болдого албан ёсоор өөрчлөгдсөн эсэх нь одоогоор эргэлзээтэй байна.

Тухайлбал, АНУ-ын тэнгисийн цэргийн албан хаагч асан, НҮБ-ын зэвсгийн шинжээч Скотт Риттерийг Санкт Петербург хот руу аялахыг Вашингтон хориглосон явдлыг Песков “АНУ иргэдээ ОХУ-тай холбоо тогтоохоос сэргийлж байна. Урьд нь тагнуулын хэрэгт орооцолдож байсан хүн бол ч яая гэх сэн. Бид одоо тэдний хувьд дайсан улс болж. Тэд ч угаасаа бидний хувьд дайсан” хэмээн ярьжээ.

Өмнө нь Кремль Киевийг дэмжиж, зэвсгээр хангаж байсан АНУ болон бусад барууны орнуудыг “нөхөрсөг бус орнууд”, “өрсөлдөгч орнууд” гэх мэтээр нэрлэж байсан билээ.

Тэр байтугай гуравдугаар сард Песков өөрөө “Ерөнхийлөгч Путиныг харлуулж байгаа АНУ-ын өндөр албан тушаалтнуудад Москва дургүй. ОХУ тэдний эсрэг ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Эрт, орой хэзээ нэг цагт манай хоёр орны ард түмэн дайснууд биш гэдэг нь ойлгомжтой болно” хэмээж байлаа.

 

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24