Коронавирусийн вакцин олон хүнийг үхэлд хүргэсэн байж болзошгүй гэв
6 сарын 6. 11:540

Цар тахал дэгдсэн эхний гурван жилийн дотор барууны орнуудад л гэхэд гурван сая гаруй хүн нас барсан билээ. Тэгвэл сүүлийн үеийн нэгэн судалгааны дүнгээс харвал, зарим нас барагсдын үхлийн шалтгаан коронавирусийн вакцин байсан байж болзошгүй байна.

Амстердамын Вриже их сургуулийн энэ долоо хоногт “BMJ Public Health” сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны дүнгээс харвал, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны арван хоёрдугаар сарын 31 хүртэл 47 оронд 3,098,456 хүн нас барсан байна. Үүнээс цар тахлын эхний жил буюу 2020 онд 1.03 сая хүн, эхний вакцин гарсан жил буюу 2021 онд 1.25 сая хүн, цар тахалтай холбоотой хөл хорио, хязгаарлалтуудыг цуцалж эхэлсэн 2022 онд 808 мянган хүн нас барсан судалгаа бий.

Судалгааны багийн мэдээлснээр “Цар тахлын үед элдэв хорио цээр, вакцин гэх мэт олон арга хэмжээ авсан ч гурван жил дараалан маш олон хүн нас барсан. Нас баралт бууралгүй үргэлжилсээр байсан нь маш их эргэлзээ дагуулдаг. Иймд бодлого төлөвлөгчид нас барагсдын үхлийн шалтгааныг илүү нарийн шинжлэх шаардлагатай. Вакцин хэдий хүмүүсийг цар тахалтай холбоотой ужиг өвчин, үхлээс сэргийлэх ёстой авч маш олон сэжигтэй тохиолдол гарч ирсээр байна. Мөн вакцинжуулалтын дараа ноцтой өвчлөл, нас баралтын олон тохиолдол бүртгэгдсэн тухай эмч, эм зүйчдийн албан ёсны мэдээллийн сан арвин байгаа нь маш их эргэлзээ төрүүлж байна” гэжээ.

Судлаачдын илрүүлснээр цар тахлын вакцин тариулсны дараа ишемийн харвалт, цочмог титэм судасны хам шинж, тархины цус харвалт, зүрх судасны өвчин, цусны бүлэгнэл, цус харвалт, хоол боловсруулах замын эмгэг, үхэлд хүргэх хэмжээний ноцтой цусны бүлэгнэл гэх мэт гаж нөлөөнүүд ажиглагдсан мэдээлэл бий гэнэ.

Хэдий ДЭМБ 2023 оны тавдугаар сард цар тахал олон улсын эрүүл мэндийн ноцтой асуудал байхаа больсныг зарласан ч коронавирусийн халдвар, нас баралт үргэлжилсээр байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24