Герман улс дайны төлөвлөгөөгөө баталлаа
6 сарын 7. 14:320

ХБНГУ-ын засгийн газар ОХУ-аас ирж буй аюул заналхийллийн талаар санаа зовниж байгаагаа илэрхийлэн, цэргийн нөөц дайчлах, НАТО-гийн цэргүүдийг зүүн жигүүрт байрлуулах зэргээр болзошгүй дайны шинэ төлөвлөгөөгөө эцэслэн боловсруулжээ.

Түүнчлэн эл шинэ төлөвлөгөөг канцлер Олаф Шольцын танхим өчигдөр/06.06/ баталснаар, 1989 оноос хойш мөрдөж байсан удирдамжийг халлаа. Энэ талаар Дотоод хэргийн сайд Нэнси Файзер "Оросын түрэмгийллээс болж Европын аюулгүй байдал орвонгоороо эргээд байна" хэмээн цохон тэмдэглэжээ.

Шинэ төлөвлөгөөнөөс харахад, бэлтгэл офицеруудыг албадан цэрэгт татах, хөдөлмөрчдийг зөвхөн дайны зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэлд татан оролцуулах зэрэг нарийн ширийн зүйлсийг тусгасан байна. Мөн улсын зарим хотыг нүүлгэн шилжүүлж, метроны буудал, газар доорх зогсоол болон бусад газар доорх байгууламжийг түр хоргодох байр болгон ашиглах боломжтой юм байна. Ийнхүү бүтцээ өөрчилснөөр НАТО дорно зүгт үйл ажиллагаагаа тэлэх, цаашлаад Балтийн орнууд дахь холбоотнууддаа тусламж үзүүлэх боломжтой болно гэсэн үг юм.

Мөн дайны үед гарч болзошгүй хомсдолыг арилгахын тулд засгийн газар хүнсний хуваарилалтыг хянах төлөвлөгөөг ч давхар баталсан байна. Тухайлбал, онц шаардлага үүсэхэд улаан буудай болон бусад үр тариаг нууц газарт нөөцлөх, будаа, шошны яаралтай нөөц бүрдүүлэх зэрэг орох юм. Энэ нөөц нь Германы хүн амыг өдөрт нэг удаа халуун хоолоор хангахад хүрнэ хэмээн нутгий хэвлэл мэдээллүүд мэдээлж байна.

Дан ганц цэргийн албанд албадан татахаас гадна үлдсэн иргэдийг сувилах, талх барих гэх мэт тодорхой ажлын байруудад албадан ажиллуулах гэнэ. Бас эмнэлгүүд их хэмжээний өвчтөнүүдийн шилжилт хөдөлгөөнд бэлэн байх ёстой аж.

Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус лхагва гарагт хууль тогтоогчдод хандан Герман улс 2029 он гэхэд "дайнд бэлэн" байх ёстойг, Бундесверийг өргөжүүлэх шаардлагатай байгааг сануулсан юм. ​​

Берлин 2011 онд цэрэг татлагаа зогсоосноос хойш цэргийн эд хэрэгсэл, зэвсэг техникийн хомсдолд ороод байгаа билээ. Өнгөрсөн жилийн судалгаанаас харвал Германы цэргийг сэргээхэд дор хаяж хагас зуун шаардлагатай гэнэ.

 

Эх сжрвалж: RT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24