Шинэ Зеландын засгийн газар газрын тос, байгалийн хийн хайгуулын хоригийг цуцлахаар шийджээ
6 сарын 10. 7:400

Шинэ Зеландын засгийн газар өмнөх засгийн газрын үед хэрэгжүүлж байсан газрын тос, байгалийн хийн шинэ хайгуулыг хориглох бодлогыг цуцлахаар шийджээ.

Шинэ Зеландын радиогийн орон нутгийн цагаар 9-ний өдөр мэдээлснээр, ашигт малтмалын сайд Шэйн Жонс мэдэгдэл хийж, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаас болж далайн эрэгт газрын тос, байгалийн хийн хайгуулд тавьсан хоригоо цуцлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Сайд Жонс "Хий нь цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ хурдацтай нэмэгдэж буй энэ үед цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, эдийн засгийг удирдах маш чухал эрчим хүчний эх үүсвэр юм. Өмнөх Засгийн газар хайгуулын хориг тавьснаас хойш олон улсын хөрөнгө оруулалтад саад учраад зогсохгүй байгалийн хийн ордыг ашиглахад саад болж байгаа тул эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тодруулбал энэ ондоо багтаан далайд газрын тос, байгалийн хийн хайгуул хийх, аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл авахад хялбар болгох санал гарган Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаагаа онцолсон байна.

Гэвч энэ мэдэгдэлийг гарах үед Ногоон нам төдийгүй бусад байгаль орчныг хамгаалах талаар дуу роолойгоо өргөдөг бүлгүүд эрс эсэргүүцжээ.

Ногоон намын хамтрагч Хлое Сварбрик "Засгийн газар түлш үйлдвэрлэдэг компаниудын халаасанд орж, газрын тос, байгалийн хийн хайгуулыг сэргээснээр асар хурдацтай нэмэгдэж буй уур амьсгалын өөрчлөлтийг улам өдүүлж байна. Бид тогтвортой, үр ашигтай эдийн засгийг хадгалахын тулд цэвэр эрчим хүчийг нэн тэргүүнд тавих ёстой” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Түүнчлэн одоогийн засгийн газар ард түмний хүсэл зоригийг үл тоомсорловол асар их эсэргүүцэлтэй тулгарах болно гэдгийг байгаль орчныг хамгаалах Greenpeace байгууллага мөн анхааруулав.

2018 онд буюу Хөдөлмөрийн засгийн газрын үед Шинэ Зеланд улс уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэж, өөрийн нутаг дэвсгэрт газрын тос, байгалийн хийн хайгуулын шинэ зөвшөөрөл олгохгүй байхаар шийдсэн билээ. Гэвч өнгөрсөн жил байгуулагдсан консерватив эвслийн засгийн газар Лейбористын засгийн газрын үед хэрэгжүүлж байсан бодлогыг өөрчилж, газрын тос, байгалийн хийн хайгуулд тавьсан хоригийг цуцлахаа амласан юм.

Шинэ Зеландын засгийн газрын мэдээлснээр, 2022 оны байдлаар Шинэ Зеланд жил бүр 900 сая Шинэ Зеланд долларын газрын тос экспортолж, газрын тосны олборлолтын татварын орлого жилд 214 сая Шинэ Зеланд доллар байсан болохыг дурджээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52