Филиппин: Шувууны томуугаас сэргийлэхийн тулд Австралиас тахианы мах импортлохыг хоригложээ
6 сарын 10. 16:590

Австрали улсад шувууны томуу тархаж байгаатай холбоотойгоор Филиппин улс тус улсаас тахианы мах болон бусад шувууны мах импортлохыг хориглох шийдвэр гаргажээ.

Bloomberg News агентлагийн мэдээлснээр, Филиппиний хөдөө аж ахуйн салбарын эрх баригчид орон нутгийн цагаар 8-ны өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ өнгөрсөн сарын 23, 25-нд Австралийн Виктория мужид шувууны томуугийн H7N3 болон H7N9 вирүс тус тус илэрсэн болохыг онцлоод дээрх шийдвэрийнхээ талаар зарласан байна.

Австрали улс нь Филиппиний дөрөв дэх том тахианы мах импортлогч бөгөөд тус улс зөвхөн өнгөрөгч дөрөвдүгээр сард л гэхэд Австралиас 5365 тонн тахианы мах импортолжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Энэтхэгээс Австралид буцаж ирсэн бага насны хүүхдээс хүүхэд шувууны томуугийн нэг болох H5N1 халдвараар халдварласан болох нь батлагдсан билээ.

Эх сурвалж: KBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52