Япон улсад шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргажээ
7 сарын 4. 15:160

Япон улсад 20 жилийн дараа 10.000, 5.000 болон 1.000 иений шинэ дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргалаа.

Шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргах ёслол лхагва гаргийн өглөө Токиогийн Нихонбаши дүүрэг дэх Японы Төв банкны төв салбарт болжээ. Тус банк энэ өдөр 1.6 их наяд иен буюу 9.9 тэрбум ам.долларын дүн бүхий шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд оруулсан байна.

10.000 иенийн шинэ дэвсгэртийн нүүрэн талд эдийн засгийн олон шинэчлэлийг санаачлагч, "Японы капитализмын эцэг" гэгддэг Эйичи Шибүсавагийн (1840-1931) хөргийг залсан байна. Тэрбээр 500 орчим компанийг үүсгэн байгуулах, хөгжүүлэхэд гар бие оролцжээ. Хуучин дэвсгэрт дээр Японы философич, сурган хүмүүжүүлэгч Фүкүзава Юкичигийн хөрөг байдаг байна.

5.000 иенийн шинэ дэвсгэрт нь гадаадад боловсрол эзэмшсэн анхны япон эмэгтэйчүүдийн нэг, Цүда их сургуулийг үүсгэн байгуулагч Юмеко Цүдагийн (1864-1929) хөрөг зурагтай болсон бол 1.000 иенийн дэвсгэртийн хөргийг татран өвчнийг эмчлэх аргыг боловсруулсан “Японы орчин үеийн анагаах ухааны эцэг” гэгддэг микробиологич Шибасабүро Китасатогийн (1853-1931) хөргөөр сольжээ.

Эдгээр мөнгөн дэвсгэртийн загварыг 2004 оноос хойш анх удаа шинэчлэн гаргаж байна. Шинэ мөнгөн дэвсгэртүүдийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх үүднээс хамгийн сүүлийн үеийн голограмм технологийг ашиглажээ. Японы Засгийн газар болон Төв банк 2025 оны гуравдугаар сар гэхэд 7.5 тэрбум орчим шинэ мөнгөн дэвсгэрт хэвлэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хорт могой хүнд хазуулж үхжээ
02024-7-8 15:29
Байден өөрийгөө дэлхийн удирдагч гэж хэлжээ
02024-7-8 15:10
ДЭЛХИЙН БРЭНД SUBWAY МОНГОЛД НЭЭГДЛЭЭ….
02024-7-8 14:49
Ким Ё Жон: Сөүл аминаасаа уйдсан бол манай зэвсэгт хүчин арга хэмжээ авахад бэлэн
02024-7-8 13:51
Америкийн хамгийн том хямдрал Amazon Prime Day тун удахгүй Монголд
02024-7-8 10:40
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
12024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
12024-7-4 15:18