Турк улс Хятадын импортын автомашинд 40 хувийн татвар нэмж ногдуулахаар болжээ
6 сарын 11. 7:360

Турк улс Хятадаас импортолсон тээврийн хэрэгсэлд 40 хувийн нэмэлт татвар ногдуулахаа мэдэгдлээ.

Ройтерс агентлаг орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлснээр Туркийн засгийн газар мөн өдөр хийсэн албан ёсны мэдэгдэлдээ ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы санаачлагаар ийнхүү шийдвэрлэсэн тухай онцолжээ. Ирэх сарын 7-ны өдрөөс шинэчилсэн тарифыг мөрдөж эхлэх гэнэ.

Нэмэлт тарифыг нэг машинд доод тал нь 7000 ам.доллар байхаар тогтоожээ. Хятадын импортын тээврийн хэрэгслийн үнийн 40 хувиар тооцсон нэмэлт тариф 7000 ам.доллароос бага тохиолдолд ч 7000 ам.долларын татвар ногдуулж буй аж.

Өнгөрсөн жил Турк улс Хятадаас импортолж буй цахилгаан автомашинд нэмэлт татвар ногдуулж, цахилгаан автомашины засвар үйлчилгээтэй холбоотой зарим зохицуулалтыг нэвтрүүлсэн.

АНУ болон Европын холбооны зүгээс Хятадтай худалдааны дайн хийж буй явдал нь бусад улс орнуудад нөлөөлж эхэлж байна хэмээн энэхүү шийдвэрийг тайлбарлаж болох юм. АНУ-ын зүгээс Европын холбоотой хамтран хариу арга хэмжээ авахаар төлөвлөж буйн зэрэгцээ Хятадын илүүдэл нийлүүлэлтийн улмаас дэлхийн эдийн засагт ноцтой аюул заналхийлж байна гэж үзэж, хэт үйлдвэрлэлийг хязгаарлахыг Хятадад шахаж байгаа юм.

Өнгөрсөн сард АНУ-ын засгийн газар Хятадын хэт үйлдвэрлэл, шударга бус худалдааны үйл ажиллагааг шүүмжилж, ган, хөнгөн цагаан, хагас дамжуулагч, цахилгаан автомашин, нарны зай хураагуур зэрэг Хятадын 18 тэрбум ам.долларын импортын бараанд гаалийн татвар нэмэхээ зарласан билээ.

Европын холбооны гүйцэтгэх засаглалын байгууллага болох Европын Комисс мөн татаасын эсрэг арга хэмжээ болгон Хятадын цахилгаан автомашинд өндөр татвар ногдуулахаар төлөвлөж байгаа гэх мэдээ сүүлийн үед гараад байгаа юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52