Илон Маск компаниуддаа Apple-ийн бүтээгдэхүүн хориглоно гэв
6 сарын 11. 14:540

Гар утас, цахим технологийн тэргүүлэгч компани Apple энэ даваа гарагт дэлхийн хөгжүүлэгчдийн хурал дээр iPhone, iPad, Mac төхөөрөмжүүддээ шинэ хиймэл оюун ухаан буюу Apple Intelligence нэвтрүүлж байгаагаа зарласан билээ.

Мөн түүнээс гадна OpenAI компанитай түншлэн, түүнийхээ хүрээнд энэ онд багтан iOS18, iPadOS 18, MacOS Sequoia үйлдлийн системүүдээр дамжуулан шинэ, сайжруулсан Сиригийн тусламжтай ChatGPT-г үнэ төлбөргүй ашиглах боломжтой болж байгаагаа тусад нь мэдэгдсан юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд Сири шууд ChatGPT-д хандаж, асуултанд шуурхай хариулах юм гэнэ.

Тус мэдэгдэл гармагц Илон Маск өөрийн цахим хуудаснаа олон нийтлэл дараалан нийтэлж, тус компаниас татгалзахаа илэрхийлээд байгаа юм.

Тэрээр “Хэрэв Apple үйлдлийн системийн түвшинд OpenAI-тай хамтарч байгаа юм бол би өөрийн бүх компанидаа эдний бүтээгдухүүнүүдийг хориглоно. Энэ бол хүлээн авч боломгүй аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл” хэмээжээ.

Мөн цаашлаад Илон Маскийн компаниудаар зочилж буй зочид хүртэл хэрэв Apple-ийн төхөөрөмжтэй бол түүнийгээ цахилгаан эрчим хүч тусгаарлагч хайрцагт хийн хураалгаж байж нэвтрэх гэнэ.

Мөн “Өөрсдийн гэсэн хиймэл оюун ухаан ч хөгжүүлчхэж чадахгүй юм байж яаж тэс өөр компани хэрэглэгчдийнх нь аюулгүй байдлыг хамгаалж чадна гэж итгэж чаддаг байна аа” гэсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50