Сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт эрэлтээ давснаас цахилгааны үнэ хасах руу оржээ
7 сарын 25. 12:260

Нарны хавтан, салхин сэнс улам олширсноор урьд үзэгдэж байгаагүй үйл явдал болж, цахилгааны үнэ хасах дүнд хүрчээ.

Хэдий энэ үйл явдал цахилгааны үнэ улам улам өсөж байгаа энэ цагт хэрэглэгчдийн хувьд тун таатай боловч дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол салбаруудын нэг болсон сэргээгдэх эрчим хүчний хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Австралийн өмнөд нутгуудаар өнгөрсөн оны 20 хувьд нь цахилгааны үнэ хасах дүнтэй байсан бол Калифорнийн өмнөд хэсэгт энэ оны эхний хагасын хорь гаруй хувьд цахилгааны үнэ хасах руу орсон нь өмнөх оны мөн үеийнхээс гурав дахин өссөн үзүүлэлт гэнэ.

Түүнчлэн Францад оны эхний хагасын таван хувьд цахилгааны үнэ хасах руу орсон нь мөн л өмнөх оныхоос давсан үзүүлэлт юм. Швейцарийн хувьд долоодугаар сарын 14-ний байдлаар нэг мегаватт цахилгааны үнэ -400 еврод хүрсэн гэв. Ер нь нарны гэрэл хамгийн хурц тусдаг тул зуны дунд сард цахилгааны үнэ хамгийн доод дүндээ хүрдэг аж.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54