Тайландад ирэх жуулчдаас хураамж авахгүй байхаар шийджээ
6 сарын 11. 16:520

Тайландад агаарын тээврээр зорчин ирж буй гадаадын жуулчдаас 300 батын (8 орчим ам.доллар) хураамж авахгүй байхаар шийдвэрлэснийг тус улсын Ерөнхий сайд Сеттха Тхависин мэдэгджээ.

Тэрбээр мэдэгдэхдээ, жуулчдаас хураамж авах нь "богино хугацааны л орлого оруулах бөгөөд энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байснаар урт хугацаандаа илүү олон жуулчин ирж, улмаар худалдаа, амралт чөлөөт цагаа өнгөрөөхөд зарцуулсан зардал нь хураамж авахаас илүүтэй эдийн засгийг идэвхжүүлнэ" гэжээ.

Жуулчдаас хураамж авах саналыг анх 2019 онд гаргасан бөгөөд Тайландын өмнөх засгийн газар өнгөрсөн оны хоёрдугаар сард баталсан байна. Тухайн үед эрх баригчид хураамжийн хэмжээ аялал жуулчлалын салбарын хөгжилд нөлөөлөхөөргүй бага байх бөгөөд орлогыг байгалийн үзэсгэлэнт газруудыг нөхөөн сэргээхэд зарцуулна гэж мэдэгдэж байжээ. Уг төлөвлөгөө өнгөрсөн оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой байсан боловч хойшлуулсан байна.

Өнгөрсөн онд Тайландад 27 сая гаруй гадаадын жуулчин ирсэн нь 2019 онд 40 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбар ДНБ-ий 12 хувийг бүрдүүлж байсан үзүүлэлтээс хамаагүй бага тоо юм. Тайландын эрх баригчдын мэдээлснээр, тус улсад он гарснаас хойш 15 сая жуулчин иржээ. Энэ тоо оны эцэс гэхэд 35 саяас давах төлөвтэй байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52