“Тоёота” компанийн зах зээлийн үнэлгээ унажээ
6 сарын 11. 17:070

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ авахдаа аюулгүй байдлын мэдээллийг хуурамчаар үйлдсэнтэй холбоотой дуулианы улмаас Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн долоо хоногт 15 тэрбум ам.доллароор буурчээ.

Японы Тээврийн яамнаас автомашин, мотоцикл, тэдгээрийн эд ангиудыг үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын урьдчилсан дүнг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм. Уг шалгалтаар “Тоёота”, “Хонда”, “Сүзүки”, “Мазда”, “Ямаха” гэсэн таван концерн дээрх гэрчилгээг авахад шаардлагатай дотоод туршилтын мэдээллийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон байна.

Дээрх мэдээлэл гарсны дараа “Тоёота” компанийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт нийтдээ 5.4 хувиар унаж, компанийн зах зээлийн үнэлгээ 2.45 их наяд иен буюу 15,6 тэрбум ам.доллароор буурчээ. Мөн “Мазда”-гийн хувьцаа 7.7 хувиар унасан нь зах зээлийн үнэлгээг 80.3 тэрбум иенээр (512 сая ам.доллар) буурахад хүргэсэн бол “Хонда” компанийн хувьцаа 5.8 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ нь 3 тэрбум ам.доллароор унасан байна. Өнгөрсөн долоо хоногт “Ямаха” компанийн хувьцаа 2.2 хувиар, “Сүзүки” компанийнх 0.3 хувиар тус тус буурчээ.

Хуурамч үйл ажиллагаа илэрсэнтэй холбогдуулан Японы эрх баригчид шалгалтын тайланд дурдагдсан загваруудыг худалдахаа зогсоохыг “Тоёота”, “Мазда” “Ямаха” компаниудад үүрэгджээ. “Тоёота” компани “Королла Филдер”, “Королла Аксио”, “Ярис Кросс” гэсэн гурван загварын борлуулалтыг зогсоож, компанийн тэргүүн Акио Тойода үйлчлүүлэгчдээсээ уучлал хүссэн байна. "Мазда" компани “Родстер” ба “Мазда 2” гэсэн хоёр загварын худалдааг зогсоожээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52