Хятад улс газрын ховор элементүүдийн нөөцийг төрийн өмчид шилжүүлнэ
7 сарын 2. 11:020

БНХАУ-ын эрх баригчид газрын ховор элементүүдийг төрийн өмчид шилжүүлэх шинэ тогтоол гаргажээ. Төрийн зөвлөлийн баримт бичигт дурдсанаар, шинэ журам 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Тогтоолд мөн газрын ховор элементүүдтэй холбоотой мэдээллийн шинэ системийг бий болгохоор тусгасан байна. Газрын ховор металлуудын олборлолт, боловсруулалт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд энэхүү системийн оролцогч болж, олборлолтын хэмжээг алдаа маддаггүй бүртгэх өөрийн хэрэгслийг бий болгох ёстой.

Өнгөрсөн онд Хятадын эрх баригчид хагас дамжуулагч үйлдвэрлэхэд ашигладаг галли, германий, мөн газрын ховор элементийн технологийн экспортыг хязгаарласан юм.

Шинэ журмаар аливаа хувь хүн, байгууллагыг газрын ховор элементийн нөөцийг хууль бусаар ашиглах, хохирол учруулахыг хоригложээ.

Өнгөрсөн онд Хятад улс дэлхийн газрын ховор элементүүдийн 70 орчим хувийг үйлдвэрлэсэн байна. Чип үйлдвэрлэхэд ашигладаг галлийн тухайд тус улс дэлхийн нийлүүлэлтийн 94 орчим хувийг бүрдүүлдэг тул экспортод нь хязгаарлалт тогтоосон нь янз бүрийн салбарт нөлөөлж магадгүй байна.

Хэдийгээр Хятадын эрх баригчид газрын ховор элементүүдэд тавих хяналтаа чангатгаснаар аж үйлдвэрийн ашиг сонирхлоо олон улсын дарамт шахалтаас хамгаалахыг эрмэлзэж байна гэж мэдэгдэж байгаа боловч экспортын хяналтыг АНУ, Европ, Японтой хэлэлцээ хийх хөшүүрэг болгон ашиглаж магадгүй гэж салбарын ажиглагчид үзэж байна гэж "Никкей" сонинд бичжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас