БНСУ-ын сүү, сүүн бүтээгдэхүүнийг сурталчлах "I like it Кorea milk" өдөрлөг боллоо
8 сарын 23. 15:040

Бүгд Найрамдах Солонгос Улсын /БНСУ/ сүү, сүүн бүтээгдэхүүнийг сурталчлах “I like it korean milk day” өдөрлөг наймдугаар сарын 17, 18-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо. Тус өдөрлөг нь 2017 оноос хойш Азийн орнуудад зохион байгуулагдаж буй бөгөөд Монгол Улсад анх удаагаа болсон нь энэ байв.

Өдөрлөгт маш олон хүүхэд залуус ирж, хамтлаг дуучдын урлагийн тоглолтыг үнэ төлбөргүй үзэнгээ сүүн бүтээгдэхүүн амталж, хөгжилтэй тоглоом тоглож, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн юм.

Тухайлбал, эхний өдрийн үйл ажиллагаа 13:30 цагт эхэлсэн. Нээлтийн үйл ажиллагааны дараа реппер Г.Уянгадарь, реппер Thunder, Namone, O.Z, Ука зэрэг олон уран бүтээлч тайзнаа дуулав. Тоглолтын дундуур мөн хөгжилтэй тоглоом тоглуулсан юм.

Тус арга хэмжээнд Өмнөд Солонгосын “Seoul milk”, “Namyang”, “Mail”, “Lotte”, “Binggrae” гэх таван компани оролцож, 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ хүрэлцэн ирсэн хүүхэд, залуучуудад танилцуулж, дайлав.

Мөн БНСУ-ын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын нөлөө бүхий хүмүүс болох Сүүн бүтээгдэхүүн боловсруулах нийгэмлэгийн захирал И Чан Бом, Үхрийн мах, сүүн бүтээгдэхүүн боловсруулалтын хоршooны захирал И Сён О, Сүү, сүүн бүтээгдэхүүнийг дэмжих холбооны захирал Ким Сон Ён нар ирж, оролцсон нь өдөрлөгийн онцлох үйл явдал байлаа.

Хүүхэд, залууст үнэ төлбөргүй урлагийн тоглолт үзэх боломж олгож, кальци, амин дэмээр баялаг сүү, сүүн бүтээгдэхүүнээр дайлсан энэхүү өдөрлөгийг цаашид Монгол Улсад жил бүр зохион байгуулах ажээ.

Өдөрлөгийг зохион байгуулахад БНСУ-ын талаас найруулагч Ким Күг Жин, Жан Ю Гин оролцсон бол Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын талаас Б.Батбаяр ажиллажээ. Ким Күг Жинийн тухайд уг өдөрлөгийг Вьетнам Улсад 2017 оноос хойш зохион байгуулсан туршлагатай аж.

2017 оноос хойш Азийн орнуудад зохион байгуулагдаж байгаа i like it korean milk day Фестиваль Монгол улсад анх удаа 2024.08.17,18нд амжилттай зохион байгуулж дууслаа. Тухайн өдөрлөгт Солонгос улсын нийт 5 компани оролцсон бөгөөд ( Seoul milk,Namyang,Mail,Lotte,Binggrae) томоохон хамтлаг дуучид хүрэлцэн ирж тухайн өдөрлөгт хувь нэмэр оруулсан билээ.

 

 

Зорилго

Хүүхэд залууст Солонгосын сүү, сүүн бүтээгдэхүүнийг сурталчлах, Тухайн бүтээгдэхүүнүүдээ нэг өдөр хэрэглэж хамтлаг дуучидтай зугаатай цагийг өнгөрүүлэх зорилготой юм.

Тухайн өдөр Солонгос талаас Солонгосын сүүн бүтээгдэхүүнүүдийн дээгүүр бичигдэх 3 том компанийн захирал ирсэн бөгөөд Монголын хүүхэд залуучуудтай нэгэн өдөр өөрсдийн бүтээгдэхүүнээрээ дайлж хөгжилтэй өнгөрөөсөн билээ.

 

Энэхүү фестиваль нь жил болгон Монгол Улсад зохиогдохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд бүх бүтээгдэхүүнүүд маань үнэгүй тоглолт бас үнэгүй байгаагаараа онцлогтой юм.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18