Хятадын усанд сэлэгчдээс авах сэргээшийн шинжилгээний тоог нэмжээ
2024, 7 сарын 16. 15:520

Парисын Олимпын наадамд оролцох Хятадын усанд сэлэлтийн тамирчид сэргээшийн эсрэг дүрмийг дагаж мөрдөж байгаа эсэхийг Олон улсын допингийн шинжилгээний агентлагаас (ITA) найман удаа шалгана гэж Олон улсын усан спортын холбооны (World Aquatics) хэвлэлийн алба мэдээлжээ.

Шалгалтуудыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хийж эхэлсэн бөгөөд Францын нийслэлд тэмцээн эхлэх хүртэл үргэлжлэх аж. Шинжилгээг Хятадын сэргээшийн эсрэг агентлагаас (CHINADA) өөр байгууллагууд хийх бөгөөд ITA допингийн дээжийг Хятадаас гадуурх лабораторид шинжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2021 оны Токиогийн Олимпод оролцсон Хятадын 23 тамирчны сэргээшийн шинжилгээнээс триметазидин илэрсэн боловч Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) тамирчдыг буруутгаж буй нотлох баримт хангалтгүй байгаа тул тэмцээнд оролцох эрхийг нь хасаагүй гэж “The New York Times” сонинд дөрөвдүгээр сарын 20-нд мэдээлжээ. Допингийн дуулианд холбогдсон 11 тамирчин 2024 оны наадамд өрсөлдөх Хятадын усанд сэлэлтийн шигшээ багт багтсан байна.

Уг нийтлэлд дурдсанаар, CHINADA бие даасан шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд уг бодисыг тамирчид санамсаргүйгээр, бага хэмжээгээр хэрэглэсэн тул тэдэнд ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэжээ. CHINADA шалгалтын явцад "энэ хэрэг муудсан хүнсний бүтээгдэхүүнээс үүдэлтэй" гэх таамаглалыг дэвшүүлсэн байна. Хятадын тал шалгалтын тайландаа 2020 оны эцсээр болон 2021 оны эхээр болсон дотоодын тэмцээнүүдэд оролцох үеэр тус улсын усан сэлэлтийн хэдэн шилдэг тамирчин нэг зочид буудалд байрлаж байсныг дурджээ.

Хятадын тамирчдын шинжилгээний хариу эерэг гарсныг нуун дарагдуулсан байж болзошгүй гэх хэргийг шалгах бие даасан прокурор томилохыг АНУ-ын Сэргээшийн эсрэг агентлаг (USADA) дөрөвдүгээр сарын 23-нд уриалжээ. Дөрөвдүгээр сарын 25-нд WADA Хятадын усанд сэлэгчдийн хэргийг хянан шалгах бие даасан прокурорыг томилсон байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35