АНУ-ын сагсан бөмбөгийн баг Парисын тансаг зэрэглэлийн зочид буудлыг 15 сая ам.доллароор бүхэлд нь түрээсэлжээ
7 сарын 29. 9:433

2024 оны Парисын олимпод оролцож буй АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг олимпод оролцох хугацаандаа ойролцоогоор 15 сая ам.долларыг амьдрах зардалдаа зарцуулж байна гэх мэдээлэл гарчээ.

Форбс сэтгүүл 28-ны өдөр гол албан тушаалтнуудаас иш татан, Америкийн сагсан бөмбөгийн шигшээ баг Парис дахь 800 өрөө бүхий тансаг зочид буудлыг бүхэлд нь түрээсэлсэн гэж мэдээлэв. Энэ нь зөвхөн тоглогчид төдийгүй туслах ажилтнууд, шигшээ багийн удирдлагууд, ажилтнууд, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд, тоглогчдын ар гэрийнхэн багтахуйц том хэмжээтэй гэсэн үг юм.

Форбс "АНУ-ын Олимп, Паралимпийн Хороо, Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны төсөв болон холбогдох мэдээллийг нягталж үзэхэд АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн олимпын үеэр амьдрах зардал ойролцоогоор 15 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь 300.000-400.000 ам.доллар зарцуулдаг бусад спорттой харьцуулахад асар их мөнгө” гэж тайлбарлав.

АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг NBA-гийн тоглогчдоос бүрдэж “Мөрөөдлийн баг” гэгдэх болсноос хойш буюу 1992 оны Барселоны олимпоос эхлээд тамирчдын тосгонд бус тансаг зэрэглэлийн зочид буудалд тухалж Олимпийн наадмын бэлтгэлээ базааж ирсэн билээ. 2004 оны Афины Олимп, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпод тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоцыг байр болгон ашиглаж байсан удаатай.

Парисын олимпод оролцож буй энэ удаагийн шигшээ багт Леброн Жэймс (Лос Анжелес Лейкерс), Стивен Карри (Голден Стэйт Уарриорс), Кевин Дюрант (Финикс Санс) зэрэг NBA-ын супер одууд багтсан бөгөөд өнгөрсөн онд тэдний нийт орлого 600 сая ам.долларыг давсан байна.

Форбс онцлохдоо “Үндэсний сагсан бөмбөгийн холбоо тоглогчдын аюулгүй байдал, бусад хувийн шинж чанартай асуудлын зохицуулах зорилгоор гадаад ертөнцөөс тусгаарлагдсан зочид буудлыг бэлтгэдэг бөгөөд энэ нь тоглогчдыг хамгийн сайн хоолоор хангахаас гадна гэр бүлийнхэнтэйгээ чөлөөтэй уулзах боломжийг олгож, өрөөний хуваарилалтын асуудлыг шийдэж чаддаг” гэжээ.

АНУ-ын сагсан бөмбөгийн баг өөрсдийн байрлаж буй зочид буудалд өрөө илүү гарсан тохиолдолд Америкийн бусад спортын шигшээ багийн тамирчдыг байрлуулдаг аж. Тухайлбал 2020 оны Токиогийн олимпод Америкийн гольфчид сагсан бөмбөгийн багийн зочид буудалд байрлаж байжээ.

Форбс "2008 оны Бээжингийн Олимпийн үеэр тамирчдын байрлаж байсан зочид буудал олон нийтэд ил болсноор супер од Коби Брайантыг харахаар олон хөгжөөн дэмжигчид зочид буудлын өмнө цуглаж байсан түүхтэй. Түүнээс хойш аюулгүй байдалд илүү их анхаарал хандуулдаг болсон” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
15
1
3
12
6
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
202.126.89.172
   /
8 сарын 1. 15:11

Яадаг юм бэ нэг л амьдрах хорвоо, чадаж байгаа юманд арга байхгүй.

ха ха
103.41.93.199
   /
7 сарын 30. 17:39

хэн тэгээл кардон цаасан дээр сэкс хийхэв дэ ха ха

Зочин
103.161.242.84
   /
7 сарын 30. 16:07

Тэгийшдээ энэ дэлхийн хэмжээний од тоглогчдыг чинь ийм тансаг байлгаж хүссэн хүлэсэн мэдрэмж ханамжаа авна шүү дээ

Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18