Бразилын шигшээгийн хаалгачийг Саудын Арабын клуб 60 саяар авна
7 сарын 22. 15:460

Саудын Арабын хөл бөмбөгийн "Аль-Иттихад" клубын удирдлага Бразилын шигшээ хаалгач Эдерсоныг багтаа элсүүлэн авахын тулд Английн “Манчестер Сити”-д 60 сая евро төлөхөд бэлэн байгаа ажээ. Энэ тухай Daily Mail сонинд мэдээлсэн байна.

Өмнө нь спортын сэтгүүлч Фабрицио Романогийн бичсэнээр бол, бразил хаалгач Саудын Арабын “Аль-Наср” багт шилжихийг зөвшөөрсөн ажээ. Гэтэл түүнийг авахын тулд 30 сая еврог санал болгосон нь “Манчестер Сити” клубынхны санаанд нийцээгүй бөгөөд үүнээс даруй хоёр дахин мөнгөөр Эдерсоныг худалдана гэдгээ мэдэгдсэн байна. Удалгүй Премьер Лигийн аварга багийн санал болгож буй үнийг “Аль-Иттихад” клуб зөвшөөрсөн бололтой.

Өдгөө 30 настай Эдерсон 2017 оноос хойш “Манчестер Сити”-д тоглож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Английн аваргаар 6 удаа, Английн цомын аваргаар 2 удаа, Английн Супер цомын аваргаар 4 удаа, мөн Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цом, Дэлхийн клубүүдийн аваргаар шалгарчээ.

Тэрбээр мөн Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2019 оны Америкийн цомд аваргалсан юм. Харин нүдний ухархай нь гэмтсэн тул саяхан болж өнгөрсөн COPA AMERICA-д оролцож чадаагүй ажээ.

Өнгөрсөн улиралд Эдерсон 43 тоглолтод оролцсоноос 16 тоглолтонд гоол алдаагүй байна. Transfermarkt цахим хуудсанд бичсэнээр бол, хаалгачийн зах зээлийн үнэлгээ нь 35 сая еврод хүрсэн ажээ. “Манчестер Сити”-тэй байгуулсан түүний гэрээ нь 2026 оны зун дуусгавар болох ёстой.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54