Сена мөрөнд сэлсэн дахин нэг тамирчны бие муудав
8 сарын 5. 14:050

Бельгийн тамирчин Клэр Мишель өнгөрсөн долоо хоногт болсон тэмцээнээр Сена мөрөнд сэлснийхээ дараа эмнэлэгт хүргэгдсэний улмаас даваа гарагт болох байсан холимог триатлоны тэмцээнд Бельгийн шигшээ баг оролцохооргүй болсон тухай тус улсын Олимпийн хороо мэдэгдлээ.

Мөн түүнээс гадна Швейцарын багийн тамирчин ижил шалтгаанаар бие нь муудсанд тус улсын шигшээ баг тэмцээний өмнө багийн бүрэлдэхүүнээ өөрчилсөн байна.

Бельгийн Олимпын хорооны мэдээлэлд Мишелийн бие хэрхэн муудсан, ямар шинж тэмдэгтэй байгаа гэх мэт нарийн мэдээлэл багтаагүй аж. Гэхдээ тэд мөн Олимпын наадмын зохион байгуулагчдад хандсан утгатай мэдэгдэл хийсэн нь “Цааш цаашдын триатлоны тэмцээн зохион байгуулагч нар энэ үйл явдлаас сургамж авна хэмээн найдаж байна” гэжээ. Мишел өнгөрсөн лхагва гарагт болсон эмэгтэйчүүдийн триатлоны тэмцээнд 38 дугаар байрт орсон юм.

Харин Швейцарын баг Адриен Бриффорд тамирчных нь гэдэс өвсөн асуудлаас болоод Симон Вестерманнаар орлуулан тэмцээнд оролцохоор болсон юм. Гэвч тус улсын Олимпын хорооны эрүүл мэндийн ахлах ажилтан Ханспетер Бетшарт дээрх тохиолдол Сена мөрний усны чанартай холбоотой эсэх талаар одоохондоо тодорхойгүй байна гэж мэдээлсэн аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас