ОХУ-ын шатарчин Амина Абакарова өрсөлдөгчөө мөнгөн усаар хордуулжээ
2024, 8 сарын 8. 14:441

ОХУ-ын шатарчин Амина Абакарова тэмцээний үеэр өрсөлдөгчөө мөнгөн усаар хордуулж хорих ял сонсжээ.

Тухайлбал, ОХУ-ын Бүгд Найрамдах Дагестан Улсын шатрын дасгалжуулагч өдгөө 40 настай Амина Абакарова наймдугаар сарын 2-нд болсон Дагестаны шатрын аварга шалгаруулах тэмцээний үеэр өрсөлдөгч 30 настай Умайганат Османоваг мөнгөн усаар хордуулаад баригджээ.

Эх сурвалжийн мэдүүлснээр Абакарова тэмцээн болох танхимын хяналтын камерыг хүмүүсээс асууж сураглаж яваад ажилладаггүй гэж дуулжээ. Тэгээд Османоваг ирэхээс 20 минутын өмнө танхимд ирж, халууны шил хагалан мөнгөн усыг нь түүний суудал, ширээн дээгүүр цацсан байна.

Тэмцээн эхэлснээс 30 минутын дараа Османовагийн бие муудаж эхэлсэнд эмч нар түүнийг үзээд хордсон хэмээн оношилсон аж. Иймд хяналтын камер шүүж үзсэний үндсэн дээр цагдаа нар Абакароваг баривчилжээ.

Абакарова цагдаад мэдүүлэхдээ “Өрсөлдөгчөө тэмцээнээс гаргахыг хүссэн, хувийн шалтгаанаар түүнд дургүй. Гэмтээж хохироохыг хүсээгүй, айлгах зорилготой энэ хэргийг үйлдсэн” гэжээ.

Цагдаа нарын мэдээлснээр Абакарова гурван жил хоригдох юм байна. Мөн ОХУ-ын шатрын холбооны мэдээлсэнчлэн түүний шатрын тэмцээн уралдаанд оролцох эрхийг бүх насаар нь хориглож магадгүй гэнэ.

Эх сурвалж: CHESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
59.153.113.249
   /
2024, 8 сарын 9. 9:13

Хаха оросоос л гарах үйллэл

Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35