Месси, Суарес хоёр Бүх оддын тоглолтод оролцохгүй
7 сарын 23. 10:540

“Интер Майами” багт тоглож буй найман удаагийн “Алтан бөмбөг”-ийн эзэн Лионел Месси бэртлийн улмаас Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн /MLS/ бүх оддын тоглолтод оролцохгүй гэж ESPN суваг мэдээллээ.

MLS лиг ба Мексикийн MX лигийн шилдэг хөлбөмбөгчдийн уулзалт тоглолт АНУ-ын Охайо муж улсын Коламбус хотод лхагва гарагт болно.

Мессигийн хувьд, Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээний хоёр тоглолтыг өнжсөн нь саяхан болж өнгөрсөн Америкийн цомын тэмцээний финалын тоглолтын үеэр хөлөндөө бэртэл авсантай холбоотой ажээ. Тэрбээр мөн 2023 онд Францын “Пари Сен-Жермен” багаас “Интер Майами”-д шилжин ирсэнийхээ дараа Бүх оддын тоглолтод оролцоогүй юм.

Месситэй хамт нэг багт тоглодог Луис Суарес ч мөн адил өвдгөндөө бэртэлтэй гэх шалтгаанаар Бүх оддын тоглолтод оролцохгүй ажээ. Харин өмнө нь Испанийн “Барселона” багт тоглож байсан Серхио Бускетс, Жорди Альба нар талбайд гарах нь тодорхой боллоо.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54