Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Олон шалтгаанаар эргэлзээ дагуулж, олныг хоёр талд талцуулан Парисын олимпын гол дүрүүдийн нэг болсон Алжирын эмэгтэй боксчин Иманэ Хелиф өөрт нь эргэлзсэн олонд эмэгтэйлэг төрхөө үзүүлжээ.
Бьюти Код болон Хелифийн хамтарч инстаграм сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгээс харвал боксын цэнхэр өмсгөл, улаан ширэн бээлийтэй зогсох Хелиф дүрс солигдмогц цэцэгтэй цамц, цагариган ээмэг, мөнгөн хүзүүний зүүлттэй, ягаан тень, ягаан уруулын будагтай, урт долгионтой үстэй болоод гарч ирэв. Тэгэхдээ бас алтан медалиараа гангарахыг мартсангүй.
Дүрс бичлэгийн тайлбар хэсэгт “Олимпын алтан медальд хүрэх замдаа салон, дэлгүүрт үрэх зав түүнд байгаагүй. Эмэгтэй хүн гэдгээ батлахын тулд тэр бусдын стандартад нийцэхийг хүсээгүй.
Миний хувьд тэр бол жинхэнэ од. Хассиба Булмеркагаас хойш хэн ч түүн шиг шуугиан тарьж байсангүй. Тэр эмэгтэй хүн шиг үзэсгэлэнтэй, амазончууд шиг хүчтэй.
Ийн өөрчлөгдөж үзүүлснээрээ тэр бидэнд таалагдаж, өөрийгөө нийгмийн эмэгтэй хүнийг тодорхойлдог хэвшмэл хэвэнд цутгах гэсэнгүй. Түүний оронд харин нэгийг бодуулж, хоёрыг тунгаагаасай гэсэн юм. Хувцас, гадаад үзэмжээр нь хүнийг тодорхойлох дэндүү өрөөсгөл юм гэдгийг ойлгуулах гэсэн юм. Хүссэн үедээ тэр эмэгтэйлэг, дэгжин, наалинхай байж чадна. Гэвч дэвжээн дээр түүнд нүүр будаг, өндөр өсгийт биш, стратеги, хүч, хурд хэрэгтэй. Тэр түүнд л зориулж олон жил бэлтгэсэн.
Сахалтай байлаа гээд эр хүн болчихдоггүй юм. Хорхой хүртэл сахалтай байдаг. Түүнтэй адил, нүүрээ будлаа гээл эмэгтэй хүн болчихгүй. Түүн шиг хүчтэй, тэмүүлэлтэй жинхэнэ тамирчдыг дааж чадах дэвжээ цөөхөн юм. Итали тамирчнаас бид бусдыг хоолыг хулгайлж, худал хов зөөж явдаг уйланхай хүүхдүүд хүртэл яаж ийгээд дэвжээн дээр гараад ирчихсэн байдгийг харлаа. Иман бол үзэсгэлэнтэй эмэгтэй.
Зөвхөн өнөөдөр ингэж дэгжин хувцасласан нь биш, өөрийнхөөрөө байдаг нь үзэсгэлэнтэй эмэгтэй” гэсэн байна.
Эх сурвалж: INDEPENDENT
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй