Тайвань: АНУ-ын AMD компанид судалгаа, хөгжлийн төв барих зөвшөөрлийг олгожээ
7 сарын 31. 5:060

Хагас дамжуулагч үйлдвэрлэгч АНУ-ын AMD компани Тайваньд судалгаа, хөгжлийн төв байгуулах хүсэлтийг тус улсын засгийн газар зөвшөөрсөн байна.

Тайванийн Эдийн засгийн яамны мэдээлснээр, AMD компани тус улсад нийт 8.64 тэрбум тайвань долларын өртөг бүхий судалгаа хөгжлийн төв байгуулж, ажиллах хүчнийхээ 50 орчим хувийг гадны мэргэжилтнүүдээс бүрдүүлэхээр болсон талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 29-ний өдөр онцолжээ. Үүний зэрэгцээ тус яамны зүгээс хэлэхдээ Тайванийн засгийн газар 3.31 тэрбум тайвань долларын татаас олгохоор болсон нь хөрөнгө оруулалтын 30 гаруй хувийг эзэлж буй талаар дурдав.

Эдийн засгийн яамны Технологийн газрын дарга Чу Чу Хуй нийгмийн сүлжээгээр дамжуулан энэхүү төслийн хүрээнд Тайванийн 33 компани хиймэл оюун ухааны технологийн программ хангамж, график боловсруулах нэгжийг хөгжүүлэхэд чиглэсэн AMD компанийн удирдсан судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой болно гэж мэдэгдсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн "Бид тус төвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 15 тэрбум тайвань доллар хүртэл нэмэгдүүлж, гурван жилийн сургалтын хөтөлбөр боловсруулан жил бүр 1000 гаруй хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийг бэлтгэх болно" гэж онцлон тэмдэглэв.

Үүний зэрэгцээ хиймэл оюун ухааны технологид зориулсан хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын NVIDIA компани ч мөн Тайваньд судалгаа, хөгжлийн төв байгуулахаар болсон билээ. Сонирхуулахад тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг болон AMD-н гүйцэтгэх захирал Лиза Су нар хоёулаа Тайвань гаралтай.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18