АНУ-ын шүүх Google хайлтын системийн ноёрхлыг хууль бус гэж үзлээ
8 сарын 6. 13:550

АНУ-ын шүүх Google компани цахим хайлтын системийн хувьд ганцаар ноёлохыг эрмэлзэн өрсөлдөөнийг хууль бус аргаар нугачин дарж байна гэж үзжээ.

АНУ-ын шүүхийн даваа гарагт гаргасан эл чухал шийдвэрээс үүдэн Google компанийн толгой компани болох Alphabet компанийн үйл ажиллагаа багагүй өөрчлөгдөж магадгүй болоод байна.

Тухайлбал, АНУ-ын хууль зүйн департмент 2020 онд Google-ийг цахим хайлтын зах зээлийн 90 хувийг ганцаар эзэлж байгаагаас нь болж шүүхэд дуудсан билээ.

Гэвч одоогийн байдлаар тус компанид ямар хариуцлага тооцох нь тодорхой болоогүй байна. Өөрөөр хэлбэл, ямар торгууль, шийтгэл ноогдуулахыг дараа дараагийн шүүхийн сонсголууд дээр зарлах юм байна.

Шүүгч Эмит Мехтагийн дүгнэснээр тус компани Samsung, Apple, Mozilla тэргүүтэй ухаалаг утас, веб хөтчийн компаниудад жил бүр тус тус 10 тэрбум гаруй ам.доллар төлж үндсэн хайлтын систем нь хэвээрээ байдаг хэмээгээд, энэ нь бусад компаниудын шударга өрсөлдөх боломжийг боомилсон үйлдэл мөн гэж дүгнэсэн юм.

Хариуд нь Google компани давж заалдахаа мэдэгдсэн ч цаашдын шийдвэр хэрхэн гарахаас хамааран тус компанийн бүтцийг задлах хэмжээнд арга хэмжээ авч ч болзошгүй болоод байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54