Саддам Хусейний хувь заяаг давтаж магадгүй гэдгийг Р.Эрдоганд сануулжээ
7 сарын 29. 15:000

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган 1979-2003 онд Иракийг удирдаж байгаад 2006 онд цаазлуулсан Саддам Хусейний хувь заяаг давтаж магадгүй гэж Израилын Гадаад хэргийн сайд Исраэль Кац үзэж байна.

Турк улс Израил руу халдан нэвтрэхийг үгүйсгэхгүй гэсэн утгатай үгийг Туркийн удирдагч хэлсний хариуд Израилын сайд дээрх мэдэгдлийг хийсэн байна.

“Эрдоган Саддам Хусейний араас орж, Израилд халдан довтлохоор заналхийлж байна. Тэнд юу болсон, бүх зүйл хэрхэн төгссөнийг түүнд сануулмаар байна” гэж Кац Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. Тэрбээр энэ мэдэгдэлдээ хоёр гэрэл зургийг хавсаргасан байна. Эхний гэрэл зурган дээр Эрдоган нарны шил зүүгээд, Палестин ба Туркийн далбааны өнгөтэй хүзүүний ороолттой байсан бол нөгөө фото зурган дээр сахал нь ургаж, үс нь сэгсийсэн С.Хусейн харагдана. Энэ бол 2003 онд Америкийн цэргүүд Хусейнийг баривчилсны дараа авсан гэрэл зураг юм.

28-ны өдөр Эрдоган мэдэгдэхдээ, Турк улс тухайн цаг үедээ Уулын Карабах ба Ливид нэвтрэн орж байсны адилаар Израилд нэвтрэн орж магадгүй гэсэн ажээ.

2023 оны 10 дугаар сард Израил-Палестины мөргөлдөөн эхэлснээс хойш Израил-Туркийн харилцаа эрс хурцадсан бөгөөд 10 дугаар сарын сүүлчээр Израилын ГХЯ дипломат ажилтнуудаа Анкарагаас эргүүлэн дуудсан бол Туркийн тал мөн Тель-Авиваас элчин сайдаа татсан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18