Ти-ара хамтлагийн Арым зээлсэн 37 сая воноо төлж чадалгүй шоронд хоригдов
2024, 8 сарын 13. 11:440

Охидын поп хөгжмийн Ти-ара хамтлагийн гишүүн асан И Арым бусдаас зээлсэн 37 сая воноо буцаан өгч чадаагүйгээс болж шоронд хоригдохоор болсон байна.

Тухайлбал, Кёнги Гуанмён цагдаагийн хэлтэс өчигдөр буюу энэ сарын 12-нд И Арымыг залилангийн хэрэгт буруутган өнгөрсөн сард хорьсон талаар мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Арым өөрийн шүтэн бишрэгч гэх мэт гурван хүнээс нийт 37 сая вон зээлж авсан ч эргүүлж өгөөгүй байна.

Хохирогч нарын мэдүүлсэн гомдлоос үзэхэд И Арым найз залуутайгаа хамтран өнгөрсөн оны гурваас тавдугаар сарын хооронд хувийн шалтгаанаар хүмүүсээс мөнгө зээлсэн боловч одоог болтол эргүүлж төлөөгүй байгаа гэнэ.

Иймд цагдаа нар И Арым болон түүний найз залуу гэх А-г хамтад нь шалгаж байгаа гэнэ. Шалгалтын явцад Арым хэргээ хүлээсэн ч А хэрэг хүлээхээс татгалзаж байгаа аж.

И Арым Ти-ара хамтлагт 2012 онд элсэж, 2013 онд гарч байжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35