Дэлхийг дугуйгаар тойрсон америк бүсгүй дээд амжилт тогтоожээ
9 сарын 12. 15:160

Америкийн дугуйчин бүсгүй Лаэл Вилкокс дэлхийг дугуйгаар хамгийн богино хугацаанд тойрсноор эмэгтэйчүүдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Л.Вилкокс Чикаго хотоос эхэлж тус хотод дуусгасан аяллынхаа үеэр 29169 км урт замыг 108 хоног 12 цаг 12 минутад туулсан байна. Ингэснээр Шотландын дугуйчин Женни Грахамын 2018 онд тогтоосон 124 хоног 11 цагийн амжилтыг эвджээ.

Аляск муж улсын иргэн 38 настай Л.Вилкокс энэ оны тавдугаар сарын 28-нд эхэлсэн аяллынхаа хугацаанд дөрвөн тивийн 21 улсын нутгаар аялж, орон нутгийн цагаар лхагва гаргийн 21:00 цагийн орчимд Чикагод эргэн ирсэн байна. Өдөрт 14 цагийг дугуй унаж өнгөрүүлсэн түүний аяллыг одоо Гиннесийн дээд амжилтын номонд баталгаажуулах ёстой.


“Cycling Weekly” сэтгүүлийн Хойд Америкийг хариуцсан редактор Энн-Мариже Рук дугуйчин бүсгүйн бие бялдрын гайхамшигт хүч, оюун санааны тэсвэр хатуужлыг магтан сайшаажээ. 108 хоногийн турш дугуй унана гэдэг бол маш их хүчин чармайлтын үр дүн гэдгийг тэрбээр онцлон дурдлаа.

Л.Вилкокс бол АНУ-ын нутаг дэвсгэрийг дамнан 4000 бээр зайд уралддаг “TransAm” уралдаанд түрүүлсэн анхны эмэгтэй дугуйчин юм. Тэрбээр мөн “Tour Divide” уралдаанд дээд амжилт тогтоож байжээ.

Л.Вилкокс кино найруулагч эхнэр Ругиле Каладитегийн хамтаар аяллынхаа тухай цуврал бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Тэд мөн аяллын сонин сайхныг хуваалцсан подкастыг өдөр тутам нийтэлдэг байсан гэнэ.

Гэхдээ Л.Вилкоксын тогтоосон шинэ дээд амжилтыг эвдэж магадгүй байна. Энэтхэгийн 25 настай дугуйчин Веданги Кулкарни 65 хоногт ойролцоогоор 7700 км замыг туулаад байгаа бөгөөд тэрбээр мөн адил 110 хоногт аяллаа дуусгахыг зорьж байгаа ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38