Хиймэл оюун ухаан бүхий “iPhone 16” гар утсыг танилцуулжээ
9 сарын 10. 11:560

Америкийн “Apple” компани хиймэл оюун ухааны /AI/ функц бүхий анхны ухаалаг гар утас болох “iPhone 16”-г даваа гаргийн орой албан ёсоор танилцууллаа.

“Дараагийн үеийн “iPhone” нь анхнаасаа “Apple Intelligence”-д зориулагдан бүтээгдсэн” гэдгийг “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк шинэ бүтээгдэхүүнээ үзүүлэх үеэр онцлоод, энэ оны эхээр танилцуулсан “Apple”-ийн хиймэл оюун ухааны платформын талаар дурдсан байна. “Энэ бол гайхалтай шинэ эриний эхлэл болж байна” гэж тэрбээр хэлээд, хэрэглэгчийн өгсөн командын дагуу зураг болон бусад контентыг өөрчилдөг хиймэл оюун ухааны онцлогуудыг дурджээ.

Хэвлэлүүдэд мэдээлснээр, “Apple Intelligence”-ийн функцуудыг мөн ирэх 10 дугаар сард хийх программ хангамжийн шинэчлэлтийн явцад "iPhone" болон "iPad"-ын сүүлийн үеийн загваруудад нэвтрүүлэх төлөвтэй байна.

“iPhone 16”: Шинэ функцууд болон шинэ цаг, шинэ “AirPods

“iPhone 16”, “iPhone 16 Plus” загварууд нь шинэ “A18” чип, хөнгөн цагаан ар тал, тохируулах боломжтой камерын шинэ товчлууртай болсон бол “iPhone 16 Pro”, “16 Pro Max” загварууд нь илүү хурдан “A18 Pro” чиптэй, илүү дэвшилтэт хиймэл ухаан бүхий титан загварууд ажээ.

Даваа гаргийн танилцуулгын үеэр “Apple” компани мөн “Series 10” шинэ ухаалаг бугуйн цаг, “AirPods 4” чихэвчийг танилцуулж, эдгээр төхөөрөмжийг спортоор хичээллэх үед болон эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ хянахад ашиглах боломжтойг онцолжээ.


Тав тухтай байдал, тохируулга, акустикийг сайжруулснаас гадна шинэ “AirPods”-ыг АНУ-ын холбогдох байгууллагад шалгуулахаар хүргүүлээд буй мэргэжлийн сонсголын функцээр тоноглосон байна.

ЕХ-ны зохицуулалт, татварын албаныхан “Apple”-ийг онилж байна

Европын Холбооны /ЕХ/ Дижитал үйлчилгээний тухай хуулийн дагуу хийх нэмэлт шалгалтын улмаас “Apple Intelligence”-ийг Европт нэвтрүүлэх хугацаа хойшилно гэж “Apple” мэдэгдээд байгаа юм.

Мөн Ирланд улсын олгосон 13 тэрбум еврогийн /14.35 тэрбум ам.доллар/ татварын хөнгөлөлтийг буцааж төлөхийг “Apple”-аас шаардаж магадгүй байгаа бөгөөд үүнтэй холбоотой шийдвэрийг Европын шүүх мягмар гарагт гаргах бололтой.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38