Хятадад үйлдвэрлэх цахилгаан Ауди машин дээр дөрвөн цагаригтай лого тавихгүй
8 сарын 2. 16:020

Хятадын зах зээлд зориулан Хятадад үйлдвэрлэж байгаа шинэ цахилгаан хувилбар дээр Аудигийн алдарт дөрвөн цагариг бүхий логог тавихгүй гэдгийг баталгаатай эх сурвалжууд мэдээлжээ.

Германы автомашин үйлдвэрлэгч Волксвагены эзэмшдэг тансаг зэрэглэлийн тус автомашины маркийг хариуцсан удирдлагууд брэндийн дүр төрхийг харгалзан үзэж ийм шийдвэрт хүрсэн гэнэ. Түүнээс гадна Аудитай хамтран дээрх цахилгаан машины хэлбэр загварыг гаргаж, технолгийн хувьд голлох үүрэг гүйцэтгэсэн SAIC компани бас энэ шийдвэрт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн аж.

Гэвч чухам “Purple” хэмээн нэрлэж буй тус загварын автомашин дээр Аудигийнхаас өөр лого тавих эсэх талаар мэдээлэл одоохондоо алга байна.

Өөр нэгэн баталгаат эх сурвалжийн хэлснээр энэ оны арван нэгдүгээр сард дээрх загварыг танилцуулахад нарийн ширийн бусад юмс тодорхой болох бөгөөд энэ загвар дээр 2030 оныг хүртэл нийт есөн дэд загварын машин үйлдвэрлэх юм байна.

Хятадын зах зээлд тусгайлан зориулж автомашин бүтээснээр гаднын автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины хамгийн сүүлийн үеийн технологийг судлангаа асар олон хэрэглэгчдийн дунд турших давхар давхар боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн Аудигийн зүгээс тус загвар нь Хятадын зах зээлд хэр амжилт олохыг харж байж бусад оронд гаргах эсэхээ шийдэх гэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54