Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Умард Солонгосын удирдагч залгамж халаагаа хэзээ нэг өдөр өгөхийн тулд том охиноо албан ёсоор бэлтгэж байна гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд даваа гарагт бичжээ.
Ким Жү Э сүүлийн жилүүдэд эцгийнхээ хамтаар олон нийтийн өмнө хэд хэдэн удаа гарч ирсэн тухай Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны мэдээллийг эш татан Ёнхап агентлаг уламжилсан байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны гэр бүл маш нууцлагдмал байдгаараа цуутай бөгөөд түүний гэргий Ри Соль Жу болон гурван хүүхдийнх нь талаарх мэдээлэл тун хомс байдаг. Ким Жү Э-г тэдний дунд хүүхэд гэж үздэг.
Үнэн хэрэгтээ өв залгамжлагчийн нэрийг 2013 онд Ким Жон Унтай уулзсан Америкийн сагсанбөмбөгч Деннис Родманы мэдээллээс л барууны орнуудад мэддэг болжээ. Ким Жү Э-г 11-12 настай хэмээн таамагладаг байна.
Ким Жү Э 2022 оноос эхлэн пуужингийн үйлдвэртэй танилцах, цэргүүдтэй уулзах зэргээр олон нийтийн өмнө гарах үед нь эцгийгээ дагалдан явах болсон юм.
Охиныг олон нийтийн өмнө гаргасан нь Пёнянд өрнөж буй өрсөлдөөнийг дарах эсвэл Кимийн гэр бүлийг хаант засаглалын хэв маягаар харуулах зорилготой байсан гэж шинжээчид үзэж байна.
Ким Жон Ун удирдагчийн албан тушаалаа эцэг Ким Жон Илээс залгамжлан авсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй