Инчоноос Улаанбаатар ниссэн онгоц хүчтэй доргисноос арван зорчигч бэртэв
8 сарын 5. 11:210

Кореан Эйрийн Инчоноос Улаанбаатар хүрэх КЕ197 нислэгийн үеэр онгоц хүчтэй доргисноос шалтгаалан монгол зорчигч нар хөнгөн гэмтжээ.

Кореан Эйр компанийн өнөөдөр/08.05/ мэдээлснээр КЕ197 нислэг 281 зорчигчтой хөөрөөд, энэ сарын 4-ний өглөөний 9 цаг 40 минутад Хятадын Тианжин нисэх онгоцны буудлын ойролцоо 10.4км өндөрт агаарын хүчтэй урсгалтай тулгарч доргисон гэнэ.

 

 

Эх сурвалжийн мэдээлснээр онгоц арван таван секундийн турш дээш доош доргин ширээ, тавцан дээр байсан хоол хүнс гэх мэт бусад зүйлс бүгд шалаар таран асгарсан гэнэ. Доргиж дууссаны дараа 10 зорчигч, нислэгийн багийн дөрвөн гишүүний нуруу, хүзүү өвдсөн аж. Гэхдээ одоогийн байдлаар хүнд бэртсэн хүн байхгүй гэнэ.

Иймд нислэгийн багийн зүгээс зорчигчдод өвчин намдаах эм зэргээр үйлчилж, Улаанбаатарт газардмагц эмч, эмнэлгийн ажилчдын тусламж үзүүлсэн байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38