Мёндун хорооллыг эрхшээж байсан Шинсанса бүлэглэлийн тэргүүнийг үджээ
8 сарын 12. 14:361

Энэ сарын 11-нд Сөүл хотын Асан эрүүл мэндийн төвийн салах ёс гүйцэтгэх танхимд 1970-аад оны Мёндун хорооллыг атгаж явсан Шинсанса бүлэглэлийн тэргүүн Шин Сан Хёныг эцсийн замд нь үдэж, гашуудлын цэцгээр танхимын үүд дүүрчээ.

Салах ёс гүйцэтгэхээр энд тэндээс булиа том биетэй, хар хослолтой эрчүүд цуглан 90 хэм бөхийж “Баяртай ах аа!” хэмээн ёсолж, бие биетэйгээ гар барин танилцаж байгаа нь хүмүүсийн анхаарлыг татжээ.

Мөн эмгэнэл илэрхийлэн Сёл Вүн До, Тэ Жин А тэргүүтэй дуучин, алдартнүүд болон нийгмийн бүх давхаргын хүмүүсээс 100 гаруй гашуудлын цэцэг ирсэн аж.

 

 

Тэдэн дунд 1975 онд Савой зочид буудалд болсон дуулиант хэргийн үеэр Шинсанса бүлэглэлтэй ширүүн тэмцэж явсан Ян Юн И бүлэглэлийн тэргүүн Жо Ян Юн өөрийн нэрээр цэцэг илгээснээс гадна Шинсанса бүлэглэлийн олон хотын төлөөллүүд хотынхоо нэрээр “Тэжон”, “Сокчо” хэмээн тус тусын цэцгийг илгээжээ.

 

 

Энэ сарын 10-ны өдөр 92 насандаа таалал төгссөн Шин Сан Хёнтой салах ёс гүйцэтгэхээр нийт 2000 зочин ойрын хоёр өдөрт ирнэ гэсэн тооцоо байгаа бөгөөд Сөүлийн цагдаагийн газраас энгийн хувцастай ажилтнууд томилон ажиглаж байгаа гэнэ.

Солонгосын дайнд тулалдсаныхаа дараа Шин Сан Хён 1954 онд Сөүл хотод ирж, Мёндун төв театрын дэргэд суух болсон билээ. Тухайн үед Үмигуаны Ким Ду Хан, Мёндуны И Хуа Рён, Жоннупа(Түндэмүн па)-гийн И Жун Жэ нар нэгдэн өөрсдийн сүлжээг байгуулж байв. харин Шин Сан Хён өөрийн гэсэн бүлгэмийг байгуулан сүүлд Мёндун холбоонд элсэж явсан түүхтэй.

Тэрээр 1958 оны Чүнжоннугийн сүхтэй халдлагын хэргээс болж баривчлагдсаныхаа дараа 1960-аад оноос эхлэн бүлгэмээ хүчирхэгжүүлж, 1970-аад оныг дуустал Мёндуныг бүрэн эрхшээлдээ байлгасан гэдэг. Тухайн үеийн “хүнд гаруудын” дурссанаар Шинсанса хөлдөө маш их бяртай, аянга мэт түргэн дайрдаг, өрсөлдөгчийнхөө нүд болон амин чухал цэгүүдийг маш оновчтой цохиж ялдаг авьяастай тулаанч, хутгаар тулалдахдаа гарамгай хүн байжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
103.168.34.46
   /
8 сарын 13. 19:49

Зартай сайн эр байж

Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас