Олимпын тамирчдад тараасан гар утаснууд хуучин барааны вэбсайт дээр зарагдаж байна
8 сарын 7. 11:540

Олон улсын олимпын хорооны албан ёсны түнш БНСУ-ын Самсунг элекроникс компани Галакси Зэт Флип 6 нугардаг гар утасныхаа тусгай “Galaxy Z Flip 6 Olympic Edition” загварыг цөөн тоогоор гаргаж, 2024 оны Парисын олимпод оролцож буй бүх тамирчдад бэлэглэсэн билээ. Тэгтэл цөөн тоогоор бүтээсэн тус гар утаснууд эхнээсээ Францын хуучин барааны вэбсайт дээр зарагдаад эхэлсэн байна.

Тухайлбал, олон улсын цахим худалдааны eBay платформ дээр дээрх тусгай загварын гар утсыг нэрээр нь хайхад наймдугаар сарын 6-ны байдлаар 10 илэрц гарч байв. Түүнчлэн францчуудын дотооддоо ашигладаг хуучин барааны вэбсайт Le Boncoin дээр хэд хэдэн зар оржээ. Зарын тайлбар дээр “Шинээрээ, задлаагүй, хайрцаг савтайгаа” гэсэн байна.

Үнийг нь харвал, eBay дээр 1275-2500 ам.доллар, Le Boncoin дээр 1600-2100 ам.доллар гэнэ. Харин АНУ-ын зах зээл дээр эл гар утасны 512гб багтаамжтай энгийн загвар 1220 ам.доллараар зарагддаг юм.

Харин 17000 тамирчинд зориулан үйлдвэрлэсэн тусгай загвар нь мөн 512гб багтаамжтайн даар шаргал өнгөтэй, алтлаг олимп, паралимпын тэмдэгтэй юм санж. Цаашлаад Парисын олимпын албан ёсны түнш Оранж компанийн зүгээс тус гар утаснуудад 100гб багтаамжтай и-сим суулгаж, Самсунг уоллэт аппаар олимпын хотхон дахь кокаколаны машинуудаар үнэгүй үйлчлүүлэх, Парисын нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой болгон тохируулж өгчээ.

Энэ талаар Самсунг компанийн удирдлагууд мэдсэн ч ямар нэг арга хэмжээ авалгүй орхихоор шийджээ.

Өмнөх олимпын наадмуудад шагнал гардуулах ёслолын үеэр тамирчид гар утас гэх мэт хувийн эд зүйлээ биедээ авч явах хориотой байдаг байсан бол энэ жил ОУОХ Самсунг компанитай хамтарснаар тамирчид шагналын тавцан дээр сэлфи хийх боломжтой болсон юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас