Галадриэл: Бөгжний эзэн киноноос үнэгүй сэндвич, элф чихээс өөр цалин бараг аваагүй
2024, 8 сарын 8. 15:220

Найруулагч Питер Жэксоны бүтээл “Бөгжний эзэн” гурван ангит кино дэлхий даяар алдар суугаа мандуулж, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, олон үеийн залуусыг байлдан дагуулсан билээ. Гэвч жүжигчин Кэйт Бланчеттын ярьж байгаагаар кино их ашиг оллоо гээд жүжигчдэд өндөр хувь хүртээсэн юм байхгүй гэнэ.

Тухайлбал, Энди Кохены хөтөлдөг ярилцлагын энэ долоо хоногийн дугаарт Бөгжний эзэн болон Хоббит кинонд Алтан ойн эзэгтэй Галадриэлын дүрийг чадварлаг бүтээсэн үзэсгэлэнт жүжигчин Кэйт Бланчетт оролцжээ. Кохен түүнээс яриан дундаа “Ямар киноноос хамгийн их цалин авч байв даа? Бараг Бөгжний эзэн байх тэ?” хэмээн асуусан аж.

Хариуд нь жүжигчин бүсгүй “Ёстой үгүй шүү. Тэр кинонд тоглосон хэн ч цалин гээд байх юм аваагүй. Бараг зураг авалтын үеэр өгч байсан үнэгүй сэндвичээс өөр юм аваагүй дээ. Нээрэн өөрийнхөө зүүж байсан элф чихийг аваад харьсан юм байна. Эмэгтэй жүжигчид хүмүүсийн боддог шиг өндөр цалин авдаггүй юм шүү дээ” гэжээ.

Кэйт Бланчетт тус нэвтрүүлэгт сүүлд оролцсон бүтээл, шинжлэх ухаанч уран сэтгэмжийн “Borderlands” киногоо сурталчлахаар орсон аж.

Эх сурвалж: Variety

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35