Иран ойрын зайн тусгалтай олон тооны баллистик пуужинг ОХУ-д нийлүүлнэ
8 сарын 12. 12:260

Ираны тал ойрын хугацаанд ойрын зайн тусгалтай олон тооны баллистик пуужинг ОХУ-д нийлүүлэхээр болсон талаар Европын тагнуулын хоёр эх сурвалжаас иш татан Ройтерс агентлаг мэдээллээ.

Одоогийн байдлаар Иранд Оросын олон арван цэргийн алба хаагчид ойрын тусгалтай “Фатах-360” пуужинг хэрхэн ашиглах талаар сургалтад сууж байгаа бөгөөд пуужинг удахгүй нийлүүлнэ гэж эдгээр эх сурвалжууд мэдээлсэн байна.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам болон Ираны албаны хүмүүс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд Ираны нийслэл Тегеранд уулзах үеэрээ гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд үүний дагуу Иран улс "Фатах-360" болон бусад “Абибил” зэрэг баллистик пуужингуудыг ОХУ-д нийлүүлнэ гэв.

Эх сурвалжууд эдгээр пуужинг Орост яг хэзээ нийлүүлэх талаар тодорхой мэдээлээгүй ч Ройтерс агентлагийн зүгээс тун удахгүй нийлүүлэлт хийх төлөвтэй байна хэмээн цохон тэмдэглэсэн байна.

ОХУ-д нийлүүлэхээр төлөвлөж буй Ираны “Фатах-360” пуужин нь 150 килограмм бүхий цэнэгт хошуутайгаар 120 километр хүртэл нисэх чадвартай ойрын тусгалтай баллистик пуужин юм.

ОХУ-ын хувьд өөрийн баллистик пуужинтай ч Иранаас “Фатах-360” пуужинг хүлээн авбал ойрын зайн цохилтод байрлуулж, фронтын шугамаас хол зайд өөрийн зэвсгээр довтлоход анхаарлаа хандуулах болов уу хэмээн цэргийн мэргэжилтнүүд онцолжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38