ГАДААД АЖИЛЧДЫН ТОО 2024 ОНЫ 2-Р УЛИРАЛД ОГЦОМ ӨСЖЭЭ
8 сарын 15. 10:230

Нийт 102 улсын цалин хөлс олох зорилготой мөн сайн дурын ажил хийх зорилготой ирсэн гадаад иргэдийн тоо 15,6 мянгад хүрсэн байна. Энэ тоо нь өмнөх улиралтай харьцуулбал 92.9%-иар, өмнөх оноос 39,2%-иар өссөн байна. Үүнээс 71.1% нь БНХАУ-аас байгаа нь дулааны улиралд барилгын болон уул уурхайн салбарын идэвхэждэг байдалтай холбоотой байна. Тодруулбал 24.3% нь уул уурхай олборлолт, 22,7% нь барилга, 16,1% нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа нь дулааны улиралтай холбоотой идэвхэждэг салбаруудаа даган үзүүлэлт нь нэмэгдсэн байна.

Манай улсын хөдөлмөрийн зах зээлд гадны экспертүүд ирж ажиллах нь уул уурхайн салбарын хөгжилтэй нягт холбоотой байсан бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд хэрэгжиж буй салбар бүрийн төслүүд, гадны хөрөнгө оруулалттай компанийн тоо хэмжээ ихсэж буйгаас хамааран энэ тоо хэмжээ өөрчлөгдсөөр байна. Гадаад иргэдийн хөдөлмөрийн зах зээлд орж буй тоо хэмжээ нь ихсэж буй нь том зургаараа Монголд хөрөнгө оруулалт хийж буй компаниуд ихэссэн сайн үзүүлэлт хэдий ч нөгөө талаас Монгол хүнд очих боломжтой мөнгөн урсгал гадагшаа урсаж буй нь мөн таагүй хэрэг юм. Цалин хөлс авах зорилготой ажиллаж буй гадаад иргэдийг ажил мэргэжлээр нь ангилж үзвэл мэргэжилтэн түвшинд 32,8%, техникч болон туслах, дэд мэргэжилтэн түвшинд 27,3%, Үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилд 22,3% нь ажиллаж буй нь нарийн, мэргэшсэн ажлын байранд манай улс дотооддоо чадварлаг боловсон хүчин дутмаг байгааг илэрхийлж буй юм. Тиймээс нарийн, мэргэшсэн мэргэжилтэн бэлдэх тал дээр илүүтэй анхаарах шаардлагатай мөн байгууллагууд энэ салбар, түвшинд ажилчдаа сургах, чадавхжуулах хэрэгтэй байгаа нь дээрх статистик тоонуудаас харагдаж байна.

 

Нийтлэл бичсэн: Ц.Лхагвасүрэн

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47