Хятад улсад залуусын ажилгүйдэл оны эхнээс хойших хамгийн дээд түвшинд хүрчээ
8 сарын 27. 10:220

Өнгөрсөн долоодугаар сард Хятадын 16-24 насны залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин 17.1 хувьд хүрсэн нь оны эхнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэ тухай Ройтерс агентлаг Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээллийг эш татан мэдээлжээ.

Хятад улсад дээрх насны залуучуудын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны зургаадугаар сард 21.3 хувьтай гарч, түүхэн дээд хэмжээнд хүрсний дараа тус улсын эрх баригчид залуусын ажилгүйдлийн талаарх мэдээллийг нийтлэхгүй байх шийдвэрийг гаргаж, тооцох аргачлалыг өөрчилж, энэ бүлгийн оюутнуудыг хасжээ. 2024 оны долоодугаар сарын мэдээлэлд оюутнуудыг оруулаагүй боловч зургаадугаар сард Хятадад 12 сая шахам хүн их дээд сургуулиа төгссөн нь долоодугаар сарын тоо баримтад нөлөөлсөн бололтой гэж Ройтерс мэдээлжээ. Тэд хөдөлмөрийн зах зээлд гарсан нь залуусын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна.

Харин 25-29 насны залуусын ажилгүйдлийн түвшин долоодугаар сард 6.5 хувьтай гарсан нь 6.4 хувьтай байсан зургаадугаар сарынхаас бага зэрэг өндөр байна. Хятадад ажилгүйдлийн ерөнхий түвшин 5.2 хувь байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18