Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Бусаны олон улсын 29 дүгээр кино наадам энэ оны аравдугаар сард нээхдээ “Өсвөрийн сэтгэхүй, өсвөрийн кино” нэртэй тусгай хөтөлбөр гаргаж, өсвөр насныхны тухай харуулсан шилдэг кинонуудыг толилуулах гэж байна.
Наадмын төлөөлөх хорооны мэдээлснээр 2024 оны олон улсын кино салбараас хамгийн онцлууштай шилжилтийн насны тухай өгүүлэх чанартай 10 ази киног олонд танилцуулах гэнэ.
Тус арван киног тоочвол “Бар охин”(Tiger girl)/Малайз, Аманда Нел Юү/, “Сэр Сэр Салхи”(The Windy City)/Монгол, Пүрэв-Очирын Лхагвадулам/, “Миний наран”(My Sunshine)/Япон, Окуяма Хироши/ зэрэг олон улсын кино наадмуудаас олон шагнал хүртсэн бүтээлүүд байх аж. Түүнээс гадна “Бидний формтой өдрүүд”(Our School Uniform Days)/Тайвань, Чуан Чин Шун/, “Миний танилцсан далай”(The Sea I First Saw)/Фан Лиан/ тэргүүтэй кинонууд анх удаа үзэгчдийн хүртээл болох юм байна.
Бусаны олон улсын 29 дүгээр кино наадам энэ оны аравдугаар сарын 2-11-ний арван өдөр зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: Yonhap
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй