Америкийн нэрт жүжигчин Жеймс Эрл Жонс таалал төгсжээ
9 сарын 10. 12:470

Америкийн алдарт жүжигчин Жеймс Эрл Жонс 93 насандаа таалал төгссөн тухай түүний төлөөлөгч Барри Макферсон даваа гарагт мэдэгджээ.

Ж.Жонс даваа гаргийн орой гэртээ гэр бүлийнхнийхээ дэргэд таалал төгссөн байна. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр “Оддын дайн” кинонд Дарт Вейдер, 1994 онд дэлгэцнээ гарсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд Муфасагийн дүрд дуу оруулсан юм.

Ж.Жонс 1969 онд Бродвейн “The Great White Hope”, 1987 онд “Fences” жүжигт бүтээсэн дүрээрээ “Тони” шагнал хүртжээ. Мөн 1991 онд “Gabriel's Fire”, “Heat Wave” телевизийн олон ангит киноны дүрээрээ “Эмми” шагналыг хүртэж байв. Түүнчлэн 1977 онд тэрбээр “Great American Documents” цомгоороо “Грэмми” шагналын эзэн болжээ.

Ж.Жонс мөн олон арван телевизийн сурталчилгаанд өөрийн дуу хоолойгоор мөнхөлсөн бөгөөд “Энэ бол CNN” гэж хэлснийг нь CNN телевиз олон жилийн турш мэдээ нэвтрүүлэхдээ ашиглажээ. Үүнээс гадна, 1989 онд “Field of Dreams”, 1995 онд “Cry, The Beloved Country.” зэрэг уран сайхны кинонуудад тоглосон байна.

2005 онд Ж.Жонс “Оддын дайн” цувралын “Revenge Of The Sith” ангид, мөн 2014 оны “Star Wars Rebels” хүүхэлдэйн кино, 2016 оны “Rogue One: A Star Wars Story.” ангид Дарт Вейдерийн дүрдээ дахин дуу оруулжээ.

“Оддын дайн” кинонд Дарт Вейдерын хүү Люк Скайуокерын дүрийг бүтээсэн жүжигчин Марк Хэмилл мэдэгдэхдээ, “Оддын дайн”-д хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсан дэлхийн шилдэг жүжигчдийн нэг хэмээн Ж.Жонсыг тодорхойлоод, түүнийг маш ихээр санан дурсах болно гэлээ.

“Жеймс Эрл Жонс. Түүн шиг гайхалтай хүн дахин хэзээ ч төрөхгүй” гэж жүжигчин ЛеВар Бертон X хуудсандаа бичжээ. Жүжигчин Колман Домингогийн хувьд, “Хүндэт Жеймс Эрл Жонс танд бүх зүйлд баярлалаа. Одоо амар амгалан нойрс доо. Та хамгийн сайнаараа хичээсэн” гэж олон нийтийн сүлжээний хаягтаа нийтэлсэн байна.

CNN телевиз мөн эмгэнэл илэрхийлжээ. “Жеймсийг таалал төгссөн тухай мэдээг сонсоод бид гүнээ эмгэнэн гашуудаж байна. Тэрбээр олон арван жилийн турш CNN болон манай брэндийн дуу хоолой болж ирсэн. Энэ гайхалтай хоолой бол Жеймсийн талаар дэлхий дахинаараа санан дурсах олон зүйлийн зөвхөн нэг нь юм. Бид зүрх сэтгэлээрээ түүний ар гэрийнхэнтэй хамт байна” гэж тус телевиз мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38