Өмнөд Солонгост хэт халуунаас болж сая орчим тахиа, гахай, мал хорогджээ
8 сарын 21. 12:090

Өмнөд Солонгосын зуны хэт халуун өдрүүд үргэлжилж, түүнээс болж хорогдсон тахиа, гахай болон бусад мал амьтны тоо нэг саяд дөхөөд байна.

Тухайлбал, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны өнөөдөр/08.21/ мэдээлснээр одоогийн байдлаар зургаадугаар сарын 11-нээс энэ сарын 20-ныг хүртэлх хэт халуунаас шалтгаалан нийт 997 мянган мал амьтан хорогдсон байна. Үүний 60 мянга нь гахай гэнэ.

Түүнээс гадна загасны аж ахуйн нийт 269 загасны фермд хохирол 5.672 сая загасаар тоологдож байгаа аж.

Цаашлаад тавдугаар сарын 20-ноос энэ сарын 19-ний өдөр хүртэл халуунаас шалтгаалан эрүүл мэндийн байгууллагад хандсан өвчтөний тоо 2890 болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 389-өөр өссөн үзүүлэлт юм. Ялангуяа зөвхөн энэ сарын 19-ний өдөр л гэхэд нийт 71 хүн эмнэлэгт ханджээ. Мөн халуунаас болж нас барсан хүний тоо нэгээр нэмэгдэж 26 болсон нь өнгөрсөн оныхоос дөрвөөр багассан тоо юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38