Безосын эцэг, эх залуучуудын боловсролыг дэмжихэд зориулж 186 сая ам.долларыг хандивлажээ
8 сарын 16. 7:500

Амазоны үүсгэн байгуулагч, Америкийн тэрбумтан Жефф Безосын эцэг, эх Безосын гэр бүлийн сангаас залуучуудын боловсролыг дэмжихэд зориулан урьд өмнө байгаагүй томоохон мөнгөн хандивыг хандивлалаа.

Bloomberg агентлагийн орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлснээр, Безосын эцэг, эх Майк, Жеки Безос нар 13-ны өдөр Америкийн ашгийн бус Аспен институтэд 185.7 сая ам.доллар хандивласан тухайгаа мэдэгджээ. Энэ нь Безосын гэр бүлийн сангаас өгсөн хамгийн өндөр дүнтэй хандив гэж тус сангаас мэдэгдэв. Безосын эцэг эхийн хандивыг Аспен институтын зүгээс залуучуудад зориулсан манлайллын хөгжил, боловсролын хөтөлбөрийг дэмжих "Өсөж буй хойч үеийнхний төв" хэмээх шинэ төсөлд зарцуулах аж. Вашингтон ДС хотноо төвтэй Аспен институт нь боловсрол, нийгэм, байгаль орчин зэрэг төрөл бүрийн салбарт хүмүүнлэгийн судалгаа явуулах зорилгоор байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. Безосын аав Майк Безос нь Аспен институтын захирлаар ажилладаг ба тэрбээр энэхүү хандивынхаа талаар “Өсөж буй хойч үеийнхэнд зориулсан төв нь бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудын боломжийг өргөжүүлж, дэлхийг илүү сайхан газар болгоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Харин Аспен институт Безосын эцэг эхийн хандивын тухай мэдэгдэлдээ "Безосын гэр бүлийн сангийн хандивыг төвийн үйл ажиллагааны анхан шатны зардалд зарцуулахаас гадна сангийн байнгын үйл ажиллагаанд зориулна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18