Гүйцэтгэх захирлаа солих төдийд Starbucks компанийн хувьцааны үнэ 25 хувиар өсжээ
8 сарын 15. 9:170

 

Кофе шопын сүлжээгээр дэлхийд тэргүүлэгч Starbucks компани хэд хэдэн улирал дараалсан муу гүйцэтгэл болон хувьцааны үнийн уналтад хариу өгөх зорилгоор орон нутгийн цагаар 13-ны өдөр гүйцэтгэх захирлаа солив. Гүйцэтгэх захирал солигдмогц тус компанийн хувьцааны үнэ 24.5 хувиар өссөн байна.

Financial Times сонины мэдээлснээр, Starbucks мөн өдөр Америкийн түргэн хоолны Chipotle Mexican Grill компанийн гүйцэтгэх захирал Брайан Николыг дараагийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гүйцэтгэх даргаар томилсноо зарласныг онцлов. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн тус компанийг удирдаж байсан гүйцэтгэх захирал Лаксман Нарашман ийнхүү 17 сарын дараа тэргүүний албан тушаалаасаа буусан юм. Шинэ гүйцэтгэх захирлын тангараг өргөх ёслол ирэх 9-р сарын 9-нд зохион байгуулагдах бөгөөд тэр хүртэл Санхүү хариуцсан захирал Рэйчел Руггери түр гүйцэтгэх захирлаар ажиллах юм.

Starbucks сүүлийн үед борлуулалт болон үйл ажиллагааны ашиг буурсан зэрэг асуудлуудад ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байв. Өнгөрсөн сарын сүүлээр зарласан 2024 оны санхүүгийн гуравдугаар улирлын (4-р сараас 6-р сар хүртэл) борлуулалт 9.1139 тэрбум долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар буурсан үзүүлэлт болсноос гадна үйл ажиллагааны ашиг мөн 1.8 хувиар буурсан юм. Түүнчлэн хоёрдугаар улиралд (1-р сараас 3-р сар хүртэл) борлуулалт 4 хувиар буурсан билээ.

Инфляцын өсөлт, Израил болон ХАМАС бүлэглэл хоорондын дайн зэрэг нь уналтын шалтгаан болсон хэмээн мэргэжилтнүүд үзсэн байна. BBC агентлаг “Инфляцын өсөлтийн улмаас хэрэглэгчид хэтэвчээ нээх тун дургүй байгаа нь Starbucks-ын гүйцэтгэлд нөлөөлж байна” хэмээн дүгнэв.

Тодруулбал өнгөрсөн оны 10-р сард Израил болон ХАМАС бүлэглэлийн хооронд дайн эхэлсний дараачаас "Израилийг дэмжигч" компани гэж нэрлэгдэх болсон нь энэхүү уналтад нөлөөлсөн гэж тайлбарлаж болох юм. Өнгөрсөн тус компанийн удирдлагууд Палестиныг дэмжсэн нийтлэл нийгмийн сүлжээнд нийтэлснийх нь төлөө ажилчдын үйлдвэрчний эвлэлээ шүүхэд өгсөн нь бойкот хөдөлгөөний шууд дайралтад өртөхөд хүргэсэн юм. Улмаар Starbucks компани Израилийг дэмжиж, засгийн газар болон армийг санхүүжүүлдэг гэх мэдээлэл олон нийтийн дунд тархсан. Гүйцэтгэх захирал Нарашман саяхан болсон бага хурлын үеэр "Ойрх Дорнодтой холбоотой ташаа мэдээлэл борлуулалтад нөлөөлсөн" гээд буруу ойлголтоос болж бойкот хийсэн хэмээн тайлбарлах гэж оролдсон ч тус болоогүй юм.

Гүйцэтгэх захирал Нарашман ажлаа авснаас хойш Standard & Poor's (S&P) 500 индекс 36 хувиар өссөн бол Starbucks-ын хувьцааны үнэ 22 хувиар буурчээ. Үүнээс болж Starbucks-ийн хувьцааг эзэмшиж байсан Elliott Management идэвхтнүүдийн хедж сан Starbucks-ийн захирлуудын зөвлөлөөс менежментийн шинэчлэл хийхийг шаардсаар байсан юм. Financial Times сонины мэдээлснээр "Elliott Management сан болон үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Ховард Шульц нар одоогийн удирдлагын стратегийг олон нийтэд шүүмжилсний дараа Starbucks-ийн захирлуудын зөвлөл Нарашманыг ажлаас нь халах шийдвэр гаргасан” хэмээн дүгнэв.

Starbucks-ын авчирсан шинэ "шидтэн" Николь бол Taco Bell, Pizza Hut зэрэг Америкийн франчайз компаниудад ажиллаж байсан туршлагатай менежер билээ. Тэрээр 2018 оноос хойш Мексик хоолны франчайз брэнд болох Chipotle-г удирдаж байв. Түүнийг гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд Chipotle-н ашиг ойролцоогоор долоо дахин нэмэгдэж, хувьцааны үнэ нь ойролцоогоор 800 хувиар өссөн байна. Starbucks-ын гүйцэтгэх захирал асан Шульц "Би Брайаны манлайллыг удаан хугацаанд биширсээр ирсэн. Starbucks-ын хувьд эргэлтийн цэг болоод буй энэ үед хамгийн хэрэгтэй удирдагч гэдэгт би итгэж байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Гүйцэтгэх захирлыг солиход зах зээл ч эерэгээр хүлээж авсан байна. Энэ өдөр Nasdaq-д бүртгэлтэй Starbucks-ийн хувьцааны үнэ өмнөх өдрөөс 24.5 хувиар өсөж 95.90 ам.долларт хүрч хаагджээ. Түүнчлэн зах зээлийн үнэлгээ нь 21.4 тэрбум доллароор өссөн байна. Нөгөөтэйгүүр чадварлаг удирдлагаа алдсан Chipotle компанийн хувьцааны үнэ 7.5 хувиар унав.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38