Энх тайвны асуудлаарх хоёр дахь уулзалтыг Энэтхэгт хийх саналыг В.Зеленский дэмжжээ
8 сарын 26. 12:260

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энх тайвны асуудлаарх хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах талаар Саудын Араб, Катар, Турк, Швейцар улсуудтай хэлэлцээ үргэлжилж байна гэж мэдэгдэв.

Тэрбээр энэ тухай Энэтхэгийн сэтгүүлчидтэй ярилцахдаа мэдэгдсэн бөгөөд бичлэгээ олон нийтийн сүлжээнд ням гарагт нийтэлсэн байна.

В.Зеленский мөн Киев дэлхийн өмнөд бүсийн улсуудын дунд зохион байгуулагч орныг хайж байгаа энэ үед энх тайвны асуудлаарх хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг Энэтхэгт зохион байгуулахыг дэмжиж байгаагаа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид мэдэгдсэн гэдгийг хэлжээ.

"Гэхдээ би илэн далангүй хэлмээр байна, энэ нь зөвхөн Энэтхэгт төдийгүй, хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад нааштай хандаж буй аль ч улсад хамаатай. Анхны дээд хэмжээний уулзалтын мэдэгдэлд хараахан нэгдээгүй байгаа улсад бид энх тайвны дээд хэмжээний уулзалтыг хийх боломжгүй" гэж В.Зеленский хэлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Н.Модитой баасан гарагт уулзахдаа, өмнөх дээд хэмжээний уулзалтын хамтарсан мэдэгдлийн бүх зүйл заалтыг хэлэлцсэн гэдгийг нэмж дурджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас