Мэрайя Кэри нэг өдөр ээж, эгч хоёроосоо хагацан хүнд гарз амсаж байна
8 сарын 27. 10:090

Өдгөө 55 настай поп од Мэрайя Кэрид хүнд гарз тохиож, нэгэн өдөрт ээж, эгч хоёроосоо хагацсан талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.

Дуучин Кэри “Өнгөрсөн долоо хоногт би ээжийгээ алдаж элэг эмтэрч явна. Хамгийн эмгэнэлтэй нь уй гашуу ингээд дууссангүй. Эгч минь бас тэр өдөр өнгөрч сэтгэлийг минь хоосрууллаа. Ээжийгээ өнгөрөхөөс өмнө амжиж хамт байсандаа л баярлаж байна. Энэ хүнд хэцүү үед хувийн орон зайг минь хүндэлж, бас хайр энэрэл, тусламжаа үзүүлсэн хүн бүхэнд талархъя” хэмээн мэдээлжээ.

Нутгийн хэвлэл мэдээллийнхний мэдээлж байгаагаар Кэригийн эгч Аллисон 63 насандаа эрхтэн дутагдлаас болж эмчлүүлж байгаад амьсгал хураажээ.

Харин ээж Патришиа нь ямар шалтгаанаар нас барсан талаар нарийн мэдээлэл одоохондоо нууц байгаа юм.

Патришиа алдарт Жуйллиард сургуулийг хийлч мэргэжлээр төгсөж байсан хүн билээ. Нэгэн ярилцлагадаа Кэри ээжийгээ дуурайж урлагийн хүн, тэр дундаа дуучин болно гэж бага наснаасаа мөрөөдсөөр ирсэн талаараа ярьсан юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38